Даваасүрэн.Ц 2017.06.09

Ц.Даваасүрэн: Үндсэн хуулийн цэц үнэт эдлэл зардаг ТҮЦ, хулгайч нар нуугддаг газар болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг томилох асуудлыг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндсэн хуулийг цэцийн шударга, зарчимч ажиллахад анхаарч ажиллахыг захилаа.

Шүүх зарчимтай, шударга байхын орой нь үндсэн хуулийн цэцээс л эхлэх ёстой. Хатуухан хэлэхэд Үндсэн хуулийн цэц үнэт эдлэл зардаг ТҮЦ, хулгайч нар нуугддаг газар болсон.

Хамгийн болохгүй бүтэхгүй бүхэн тэнд хийгддэг болсон. Тийм учраас Үндсэн хуулийн гишүүдэд нилээд хатуу шалгуур тавих ёстой гэж ойлгож байгаа. Чинбат гуайн хувьд төрд олон жил ажилласан, төрийн ноён нуруу суучихсан хүн учраас хувь хүнийхээ хувьд дэмжиж байна. Харин очиод зарчимтай, шударга байх зарчим дээр хатуухан  байгаарай.  

Тэнд жаахан зарчимтай, цадигтай болоод ирэхэд юм жаахан ч гэсэн өөрчлөгдөнө. Өнгөрсөн жилд үндсэн хуулийн цэцээс болоод  төрийн дээд түвшинд хямрал үүсэхүйц хэмжээний зүйл болсон шүү дээ. Өөрийнхөө эрх хэмжээнээс хэтэрсэн зүйлсийг хийж байсан. Энэ бүхийг засаж ажиллаарай гэж захих байна.