Чинзориг.С Л.Мөнхбаатар 2017.06.09 | Сайт: Vip76.mn

С.Чинзориг: Төрийн албан хаагчдад ялгамжтай ханддагаа хэзээ болих вэ?

УИХ-ын гишүүн С.Чинзориг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Прокурорын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн С.Чинзориг асуул асууж, үг хэллээ

Төрийн албан хаагчдад тэгш, шударга хандах ёстой гэсэн хандлага сүүлийн үед эрчээ авлаа. Энэ нь УИХ-д өргөн барьж буй хуулийн төсөл дотор төрийн албан хаагчдад ялгамжтай хандсан зохицуулалт олширч байна.

Зарим төрийн байгууллагуудтай холбоотой хуулийн төсөлд албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсан бол 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгодог.

Тухайлбал, Прокурорын тухай хуулийн төсөлд албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсан бол 10 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор заасан байна. Ингээд харахаар төрийн албан хаагчдад ялгавартай, тэгш бус хандаад байгаа нь ямар учиртай, яаж цэгцлэх юм бэ?

Өчигдөр хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлсэх Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөлд албан үүргээ гүйцэтгэж амь насаа алдсан бол 36 сарын тэтгэмж олгохоор, Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 36 сар, Прокурорын тухай хуулийн төсөлд 10 сарын тэтгэмж олгохоор тус тус заасан байна. Ингээд харахаар төрийн албан хаагчиддаа тэгш бус хандаж буй хандлагаа УИХ хэзээ, яаж засах вэ?

Төрийн албан хаагчдад ялгамжтай хандаж байна гэж байнга ярьдаг боловч байнгын хороо, ажлын хэсэг, УИХ огт анхаарахгүй юм.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбогдуулан тэтгэврийн насыг 2017 онд эрэгтэйчүүд 65, 2034 онд эмэгтэйчүүдийн нас 65-д хүрнэ гээд тэтгэврийн насны доод хязгаарыг нэмсэн. Прокурорын тухай хуульд 50 нас хүрсэн эмэгтэй, 55 нас хүрсэн эрэгтэй тэтгэвэрт гарч болно гэж хуульчлаад байх юм. УИХ нэг шийдвэр гаргачихаад уг шийдвэрээ гаргасан мэт мартаж болохгүй.

Энэ тохиолдолд тэтгэвхрийн насгы 65 болгож өөрчилсөнөө засах уу? УИХ-аас гарч буй шийдвэр эргэж буцсан байна. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас хэмнэхгүй бол  гэсэн боловч Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ажилласан таван жил тутамд гурван өдрийн ээлжийн амралт олгоно гэдэг заалтыг эдийн засаг хүндрэлтэй байдаг гэдэг үүдээс хассан. Гэтэл дахин энэ асуудлыг оруулж ирээд байх юм. Ажил, үүргийн хувьд ялгамжтай болохоор энэ удаагийн хуулийн төсөлд багтсангүй.