Содбаатар.Я 2017.06.09

Я.Содбаатар: Хөдөө орон нутагт 5 жил ажилласны нэмэгдэл урамшууллыг хассан гэж үнэн үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асуув.

Я. Содбаатар асуулт асуув

Тусгай чиг үүрэг гүйцэтгэж, төрд тангараг өргөсөн энэ хүмүүсийн нийгмийн баталгааг анхаарч үзэх хэрэгтэй. Сая би тойрогтоо ажиллах үеэрээ энэ байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзсан. Энэ хуулиар нийгмийн баталгааны асуудал өмнөх хүрсэн төвшнөөсөө  суларчихлаа гэж ярьж байх юм. Тухайлбал хөдөө орон нутагт 5 жил ажиллавал дэмжлэг урамшуулал олгодог байсан. Үүнийг хассан гэж үнэн үү?

Ер нь ШШГүйцэтгэх албан бол амаргүй алба шүү дээ. Хоригдож буй хоригдлуудтайгаа хамт л амьдардаг. Ар гэр нь үүрэг гүйцэтгээд хамт явдаг. Сураг сонсох нээ Сангийн яам ОУВС гээд хассан юм шиг байгаа юм.

Нэмэхгүй гэхэд өмнөх төвшнөөсөө ухрахгүй байх хэрэгтэй. Энэ талаар энэ хуульд хэрхэн орсон вэ? Одоо өөрчлөлт оруулах боломжтой юу?

ШШГГазрын дарга ЦАмгаланбаяр хариулав

Нийгмийн баталгааг бол өмнөх хуульд байсан хэмжээнд аль болох барьж оруулахын хичээсэн. Яах аргагүй манай албаны хүнд хэцүү байдлыг  Я.Содбаатар гишүүн хэллээ. Хоригдлуудтайгаа хамт хоригдож л байдаг хүмүүс. Шоронд хоригдож байгаа хүн ялынхаа хугацааг дуусгаад гараад явдаг бол манай албан хаагчид үлддэг. Сэтгэл зүй, бие бялдрын хүнд дарамтад ажилладаг учраас энэ тал дээр анхаарах ёстой.

Тиймээс ч амралт, нэмэгдэл дээр нь тодорхой тодорхой зүйлс нэмж өгсөнийг ажлын хэсэг оруулж өгсөн.

Харин Я.Содбаатар гишүүний хэлж байгаа нэмэгдлийг Сангийн яам дээр хассан байгаа.