Төв аймагт 9 түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө
2017.06.10

Төв аймагт 9 түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Төв аймагт ажиллах үеэрээ аймгийн нэгдсэн эмнэлэгт 1,  Баян-өнжүүл, Баян,Баян-өндөр, Ар хуст, Мөнгөн морьт зэрэг суманд 8 түргэн тусламжийн Фургон, УАЗ-469 автомашины түлхүүр гардууллаа. Мөн багуудад яааралтай түргэн тусламжид явах 54 мотоцикл өгсөн юм.

Тэрээр хэлэхдээ нэгдсэн эмнэлгийн алсын дуудлагын үйлчилгээ болон сум, багийн хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зарчмыг баримтлан автомашинуудыг хуваарилсан байгаа. Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай, цаг агаар хүндэрсэн нөхцөлд эмч, мэргэжилтнүүд найдвартай унаагаар цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх боломж бүрдэж байна” хэмээгээд түргэн тусламжийн автомашин хүлээн авч буй жолооч нартаа ажлын амжилт хүсч, Алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөлөө.