Гурван намын төлөөллүүд
2017.06.12

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн хойшиллоо

“Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээн болох ёстой байсан боловч хойшиллоо. Мэтгэлцээн хойшлох болсонтой холбогдуулан гурван намын төлөөллөөс тодрууллаа.

Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд болох анхны мэтгэлцээн "Хууль эрх зүй-Шударга ёс" сэдэв дор өнөөдөр 20.00 цагаас Соёлын төв өргөөнд эхлэх байсан юм.

Тус мэтгэлцээнд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга болон МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар оролцох байсан. Гэвч нэр дэвшигч Х.Баттулга энэхүү мэтгэлцээнд оролцохгүй боломжгүй талаар АН-аас мэдээлэл хийсэн юм.