Д.Сумъяабазар Ц.Сандуй 2017.06.12 | Телевиз: NTV

СХД-ийн 5-р хороонд 848 айлын 50 блок орон сууц баригдана

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ц.Сандуй

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх “ТОСК-999” төслийн нээлт буюу барилгын шав тавих ажиллагаа өнөөдөр боллоо.  

Шав тавих үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ц.Сандуй, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад албаныхан, инженер техникийн ажилтнууд оролцов. НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийг орон сууцжуулах хөтөлбөрийг анх 2005 онд эхлүүлсэн. Дараа нь 2012 онд дахин төлөвлөлт нэртэйгээр үргэлжилсэн.