Ч.Улаан: Олон улсын валютын сангийн мөнгө сонгуульд зарцуулагдах боломжгүй
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2017.06.13

Ч.Улаан: Олон улсын валютын сангийн мөнгө сонгуульд зарцуулагдах боломжгүй

Энэ удаагийн "Ярилцах танхим "-д УИХ-ын гишүүн Ч. Улааныг урилаа.

-УИХ-аас Ажлын хэсэг гарч Аюурсайхан нарын гишүүд твв банкийг шалгасан. "Үнэ тогтворжуулах", "Сайн", "АСЕМ"-ын санхүүжилт зэрэгт зориулж зээл олгосон нь эдийн засгийг хямруулах, алдагдалд оруулах зарцуулалт болжээ гэсэн. Гурван их наяд 19 тэрбум 300 сая тогрөгийн алдагдалтай ажилласан гэж Дүгнэсэн байсан. Таны хувьд Төв банкны энэ буруу ажиллагааг юу гэж харж байна. Эдийн засаг хямрахад үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна уу?

-УИХ-аас ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсгийн дүнг УИХ-ын Байнгын хороо, чуулганаар хэлэлцээд тодорхой чиглэл, тогтоол гаргасан. Тэр чиглэл, тогтоолын дагуу ажиллах учиртай. Ажлын хэсэг бүх зүйлийг үзээд бодит байдлыг гаргачихсан. Түүний мөрөөр аливаа хохирлыг арилгах учиртай. Санхүүгийн зөрчлийг арилгадаг номтой. Асар их хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн байсан.

Тэгэхээр хууль дүрмэндээ нийцүүлж зөрчлийг арилгуулж улсыг хохиролгүй болгуулах учиртай. Ийм ажлыг хариуцсан байгууллагууд нь хийх байх. Мэдээж эдийн засаг хямрахад Монголбанкны алдагдалтай ажилласан байдал нөлөөлсөн. Тийм болохоор давхар хариуцлагын асуудал ч яригдана. Хохирол учирсан уу, учирсан байна. Зөрчил гарсан уу гарсан байна.

Тэгэхээр хуулийн дагуу хариуцлага хүлээх эзэн нь харицлагаа үүрнэ. Хүлээх учиртай. Тийм ажил хийгдэнэ шүү. Төв банкнаас их хэмжээний зээл авчихаад төлөөгүй алдагдалд оруулчихсан аж ахуйн нэгжүүд байгаа бол зээлээ төлөх ёстой. Эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр мөнгө аваагүй нь тодорхой шүү дээ.

-ОУВС-гийн эхний ээлжийн мөнгө орөөд ирчихсэн. Зарцуулалтын тухайд сонирхъё?

-Эхний ээлжийн 38 сая ам.доллар орж ирлээ гэсэн. Түүнийг эхний ээлжид төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглах ойлголт байсан. Тэр чиглэлд зарцуулагдаж байгаа болов уу. Дэлгэрэнгүй мэдээллийг Сангийн яам хэлнэ байх.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өдрүүд үргэлжилж байна. Иргэдийн хувьд ОУВС-аас орж ирсэн мөнгөөр сонгууль хийгээд байна гэсэн хардлага нэлээд байх шиг. Эхний санхүүжилт болж орж ирсэн мөнгийг нэр дэвшигчдийн сурталчилгаа болон сонгуулийн бусад зардалд зориулах боломжтой юу?

-Тийм боломж байхгүй. ОУВС-ийн мөнгө бол маш тодорхой хянаж зарцуулах мөнгө. Энэ мөнгийг сонгуулийн зардал, төсөвтэй холбох ямар ч үндэслэл байхгүй. Ерөнхийлөгчийн сонгууль явуулахад шаардлагатай төсөв хөрөнгийг УИХ батлаад өгчихсөн. Тэр хүрээнд төрөөс гарах зардал нь гарна. Нэр дэвшигчдийн хувьд өөрсдөө зардлаа хариуцах учиртай. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал Олон улсын валютын сангийн хөрөнгөнөөс зарцуулагдаж байна гэх хардлага сэрдлэг байж таарахгүй. Тийм байх ч боломжгүй.

-Эдийн засаг хямарчихсан нохцөл байдлаас үүдэж эрх баригчид хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт нь олгож байгаа. ОУВС-ийн санхүүжилт орж ирчихсэн энэ үед хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох тухай асуудал яригдах болов уу?

-Яригдахгүй. Яагаад гэвэл ОУВС-гийн хөтөлбөр маш тодорхой бодлогод тохирсон. Тэр бодлогод тохирсон арга хэмжээнүүдэд зарцуулагдана. Түүнээс биш нэмж ямар нэг халамж юм уу асуудал хэрэгжүүлэхгүй. Валютын сантай тохирсон хөтөлбөр дотор хүүхдийн мөнгийг нийтэд нь олгоно гэсэн асуудал байхгүй. Бий болсон нөхцөл байдлаас щалтгаалаад зорилтот хэсгийн хүмүүст өгнө гэсэн. Тэр хэсэгт энэ мөнгө ашиглагдах бололцоотой. Ер нь халамж болон татвар, орлоготой холбоотой бодлогууд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд л явж байгаа.

-Долоон төрлийн татварын тухайд таны байр суурийг сонсьё. 2018 оноос хэрэгжих татварууд бий шүү дээ?

- Хугацаандаа гол нь биш байх гэж бодож байна. Ер нь эдийн засгийг сайжруулж, төсвөө эрүүлжүүлэхийн тулд хийх ёстой алхам мөн үү гэвэл мөн. Гэхдээ үүнийг маш нарийн тооцож, эерэг сөрөг үр дагавруудыг харгалзан үзэж, зөв зохион байгуулах хэрэгтэй.

-Тэтгэвэрт гарах насыг нэмсэн та ямар байр суурьтай байна вэ?

-Тэтгэврийн нас гэхээр янз бүрийн л байр суурь байдаг шүү дээ. Нэг нь нэмээд өгөөч гэж байхад нөгөө хэсэг нь битгий нэмээч гэдэг. Надад дадлага, туршлага байна, үргэлжлүүлээд ажиллая гэдэг саналтай хүн олон байдаг. Тэгэхээр үргэлжлүүлээд ажиллая гэдэг хүмүүсийн санаанд нийцэх, нөгөө талаас үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа, эрт тэтгэвэртээ гарах хүсэлтэй хүмүүсийн санаанд нийцэх буюу аль аль талыг нь харгалзаж байж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.

-Өмнөх парламентын үед орж ирж байсан бонд болон зээлийн мөнгийг газар руу булснаас  болж томоохон олон бондын мөнгөний эргэн төлөлтөд бид унасан гэдгийг эдийн засагчид хэлдэг. Энэ удаагийн валютын сангийн монгийг үйлдвэр барихад ч гэдэг юм уу үр ашган огох салбар руу хэдий хэмжээг нь зарцуулах бол?

-ОУВС-гийн хөтөлбөр дотроо олон агуулгатай. Эхний удаад орж ирж байгаа энэ мөнгө төсвийн алдагдлыг нөхөх, төсвийг тэнцвэржүүлэхэд чиглэсэн зорилтууд байгаа. ОУВС-г дагаад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг Олон улсын банк санхүүгийн байгууллагууд тодорхой төслүүд хэрэгжүүлнэ. Үүнээс гадна хоёр талын хамтын ажиллагааны шугамаар тодорхой эх үүсвэрүүд орж ирнэ. Жишээ нь, БНХАУ-аас тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлийн асуудал байна.

Польш улсаас хөнгөлөлттэй зорилтот зээл авах асуудал УИХ-аар яригдсан. Цаашлаад энэ мэт хамтын ажиллагаа, харилцаа өргөжөөд явах боломж бүрдлээ. Эхний ээлжийн төслүүдийг тохирчихсон. Сая УИХ-ын чуулганы хуралдаанаар эхний төслүүдийн эх үүсвэрүүдийг шийдлээ.

Мөн хоёр талын хамтын ажиллагаа нэлээд идэвхжиж тэр хүрээнд тодорхой төслүүд хэрэгжинэ. Тэгэхээр чухам ямар төсөлд санхүүжилт хийж байна вэ, тэр нь ямар үр дүнтэй байна  вэ гэдгийг ОУВС болон Монгол Улсын Засгийн газар хоёр хагас жил тутамд хянаж явна. Тийм учраас үүнд ямар нэгэн гэнэтийн асуудал гарч ирж шийдэгдэхгүй, Бүгд урд нь яригдсан, судлагдсан ажлуудын хүрээнд л асуудал яригдана.

-Сөрөг хүчний зүгээс МАН ОУВС-аас орж ирж байгаа мөнгийг ямар ч бодлогогүй зарцуулах шийдэлгүй хадгалж байна гэдэг зүйл яриад байгаа?

-38-хан сая ам.долларын юуг нь хадгалдаг юм. Үүний хэдийг нь хадгалах юм. Бусад монгө нь орж ирээгүй байгаа шүү дээ. Тэгэхээр үндэслэлгүй ийм зүйл ярианд битгий итгэж бай л гэе. Тодорхой яригдсан мөнгөнүүд заавал зарцуулагдах төсөл арга хэмжээтэйгээ уялдаатай батлагдцаг. Түүнээс нэг их мөнгө авчихаад юунд зарцуулахаа мэдэхгүй зүгээр хадгалаад байдаггүй юм. Цаад тал ч тэгж өгөхгүй.

Өгөгдөж байгаа зээл болгон тодорхой зориулалттай олгогдоно. Төсөлд өгөх үү, төлбөрийн тэнцэл сайжруулахад өгөх үү, төсвийн алдагдал нөхөхөд өгөх үү гэх мэт. Тэгж ашиглагдана. Хэрэв, зориулалтыг нь өөрчилсөн дураараа дургисан, өөр зүйлд ашигласан байвал хөтөлбөр эргээд зогсох, дүн шинжилгээ хийх, засч залруулах ажил хийгэднэ.

-Дараагийн санхүүжилт нь хэзээ орж ирэх юм бол? 

-Эхний ээлжийн ажил хэрхэн урагштай явж байгаагаас хамаарч уялдаатай, үе шаттай орж ирнэ. Яг тэдний өдөр төд нь орж ирнэ гэсэн хатуу график тохирсон байгаа юм уу үгүй юу сайи мэдэхгүй байна.

-Сэхээнд орчихоод байсан манай эдийн засагт амь тариа болсон хөтөлбөр хэрэгжиж томоохон үр дүн гарах хэмжээний хугацаа онгөрөөгүй ч эерэг хандлага ажиглагдаж байна уу?

-Маш олон эерэг үзүүлэлтүүд гарч эхэлж байна шүү дээ. Тухайлбал, хөтөлбөрт хамрагдсанаар хамгийн наад зах нь Монгол Улсын төлбөрийн ачаалал хөнгөрч байна. Зээлийн эхний удаагийн төлөлт өнгөрөгч гуравдугаар сард хийх болчихоод байсан. Магадгүй Монгол Улс дампуурлаа зарлахад тун ойрхон байсан. Гэтэл зээлээ төлчихлөө. Хөтөлбөртөө болчихлоо.

Гадныханд хамтран ажиллая гэсэн итгэл төрж байна. Хоёр болон бусад олон талын хамтын ажиллагаанууд идэвхжээд эхэллээ. Энэ бүхэн бодлого тодорхой болсны эерэг үр дагавар. Харьцангуй монголын санхүүгийн зах зээл дээр тогтвортой байдал ажиглагдаж байна. Инфляци, төгрөгийн ханшаа хар. Эерэг сигналууд шүү дээ. Хамгийн гол нь төрийн зорилтуудыг тууштай хэрэгжүүлээд явбал үр өгөөж нь гарна.

СЭТГҮҮЛЧ М.Мөнхтунгалаг