Оюунхорол.Д Сандагсүрэн.Ж Батзориг.Б Ганхүү.П 2017.06.14 | Телевиз: МҮОНТВ

Энэ жил нийслэлийн 6000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбоно

БОАЖЯ Д.Оюунхорол, ЭХЯ П.Ганхүү УИХ-ын гишүүн Б.Батзориг, СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн нар болон Иргэд

Нийслэл хотод эрчим хүчинд холбогдоогүй 6000 гаруй өрх айл байна. Тэдний ихэнхи нь СХД, БЗД оршин суудаг. Энэ онд тус дүүргүүдийн эрчим хүчгүй 6000 өрхөд цахилгаантай холбоно гэсэн зорилтыг тавьж байна. Өнөөдөр СХД-т эхний ээлжийн 2500 орчим айл өрхийг эрчим хүчинд холбох үйл ажиллагааг эхлүүллээ. 

СОНГИНОХАЙРХАНЫ ӨРХҮҮД ЦАХИЛГААНЫ ХОМСДОЛООС САЛЛАА

Хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт  6000 гаруй өрх таван жилийн хугацаанд тог цахилгаангүй байна. Өнөөдөр эхний 2500 гаруй айлыг тог цахилгаантай холболоо. Ийнхүү цахилгааны асуудалтай өрхүүдийн асуудал эхнээсээ шийдэгдэж эхэллээ.