Н.Амарзаяа 2017.06.10 | Сайт: Vip76.mn

Өмнөговь аймгийн 4 сумын эрүүл мэндийн төвд “Центрфук” аппаратыг шийдвэрлэж өгнө

Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Эрүүл мэндийн төвд "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргазүйн сургалт энэ сарын 10-нд явагджээ.

Сургалтыг "Оном сан", Элэгний эмч нарын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа юм. "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийг жишиг аймаг болгон хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажээ.

Тус сургалтад УИХ-ын гишүүн Н.Амарзаяа оролцож 4 сумын эрүүл мэндийн төв, 1 өрхийн эрүүл мэндийн төвд цуснаас ийлдэсийг ялгадаг "Центрфук" аппаратыг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn