Очирбат.Д 2017.06.19 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат архангай аймагт ажиллаж байна

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат архангай аймагт ажиллаж байна

ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ, ДЭД САЙД Л.БЯМБАСҮРЭН, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЧИРБАТ НАР ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ ОРОН НУТАГТ ЯМАР БАЙГАА ТАЛААР 3 БАГТ ХУВААГДАН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН.

Яг одоо төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Архангай аймагт ажиллаж, элэг бүтэн монгол өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэ үеэр тус аймгийн ард иргэдэд гуравдугаар шатлалын эмч нарын баг үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийсэн бол орон нутгийн эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд хамгийн сүүлийн үеийн фургон автомашиныг гардуулж өглөө. Мөн аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч ажилчидтай уулзаж санал бодлыг нь сонсож, цаашид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар анхаарч ажиллана гэдгээ хэллээ.