УИХ-ын гишүүн Н.Учрал, М.Оюунчимэг
2017.06.19

Хуулийн толь - Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль

Монгол Улсын Их Хурлын хэвлэл мэдээллийн албанаас бэлтгэн хүргэдэг Хуулийн толь нэвтрүүлэг энэ удаа Залуучуудын хөгжлийн тухай хуулийг онцоллоо.

Энэ хууль гарснаар 21 аймаг, 9 дүүрэгт залуучуудын хөгжлийн төв 2018.01.01-нээс ажиллаж эхлэнэ. Залуучуудын хөгжлийн төв бол залуучуудад насан туршийн боловсрол олгох, амьдрах ухааны сургалт явуулах, сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой байна.

Энэхүү хөгжлийн төвөөрөө дамжуулж гарааны бизнесийг дэмжих, бизнес инкубаторыг дэмжих, бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаанууд явагдана.