Нямбаатар.Х 2017.06.21 | Сайт: Vip76.mn

2-18 насны хүүхдүүдийн шүдийг эмчилнэ

Сонгинохайрхан дүүрэгт "Хүүхдийн инээмсэглэл" төсөл хэрэгжүүлэхээр болжээ. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар хэрэгжих уг төсөл нийт гурван үе шаттайгаар 2020 он хүртэл үргэлжилнэ. Төслийн хүрээнд 2-18 насны хүүхдүүдийн шүдний өвчлөлийг тодорхойлж эмчлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, шүдээ хайрлаж хамгаалах хандлагыг төлөвшүүлэх юм.

"Хүүхдийн инээмсэглэл" төслийг хэрэгжүүлэхэд 250 орчим сая төгрөг шаардлагатай байгаа учраас "Х.Нямбаатар сан" нэртэй сан байгуулж, олон нийтийн дэмжлэгийг хүсч байна. 

Хүлээн авагч: Х.Нямбаатар сан

Хандивын данс: 5112141371 ХААН БАНК