Ё.Баатарбилэг 2017.06.21 | Сайт: Vip76.mn

Хаврын чуулганы явцаа тайлагнав

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон, Буйлан баг, Төвшрүүлэх суманд ажиллалаа.

Түүний хувьд хаврын чуулган түр завсарламагц нутагтаа ирж, аймгийн нэгдсэн эмнэлэг нь дурангийн хагалгааны Olympus аппараттай болсныг мэдээлсэн юм. Үүний дараа тэрээр сум, багийн малчид, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, хаврын чуулганы явцаа тайлагнан, харилцан санал солилцов.

Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэн, Хөдөлмөрийн баатар С.Жамъянгийн гэр бүл, үр хүүхэдтэй уулзаж, халуун дотно яриа өрнүүлжээ.

Газар нутгийн онцлог, эрс тэс уур амьсгалтай тус бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг уулзалтуудаа ихэвчлэн тал газар, иргэдтэйгээ шууд харилцан ярилцахад амар хэлбэрээр зохион байгуулж байлаа. 

Архангай аймгийн нутаг бүхэлдээ далайн түвшнээс дээш 1200-3600 метр өндөрт өргөгдсөн Хангай нурууны салбар уулсаар хүрээлэгдсэн. Тэр дундаа Цэнхэр сумын Орхон баг Хошготын боргио гэдэг газар 2000 метр өндөрт оршдог  бөгөөд долдугаар сарын дундаас цас орж эхэлдэг байна.