Цогзолмаа.Ц Баярхүү.П Анхмаа.Ш 2017.06.21 | Телевиз: UBS, НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба

Сүхбаатар дүүрэгт жишиг өрхийн эмнэлгийн байрны шав тавих ёслол боллоо

Сүхбаатар дүүрэгт жишиг өрхийн эмнэлгийн байрны шав тавих ёслол боллоо
УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан Ш.Анхмаа, Дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар

Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны “Увидаст-Од” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан Ш.Анхмаа, Дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, “Тика” хөтөлбөр зохицуулагч Өмэр Гүндогду, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн эмч, ажилтан, эрүүл мэндийн сайн дурын туслагчид, иргэдийн хамт оролцов.

Нийслэлийн 9 дүүргийн хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг 142 өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хүргэдэг бөгөөд Турк улсын Истанбул хотын  хөрөнгө оруулалтаар нийслэлд гемодиализийн төв, 10 өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барихаар болсон билээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт 3 байрлалд, Сүхбаатар дүүрэгт 2, Хан-уул, Чингэлтэй, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг байрлалд  олон улсын стандартад нийцсэн,  эмчийн 4-6 үзлэгийн өрөөтэй, дархлаажуулалт, лаборатори, асаргаа сувилгааны болон тусгаарлах өрөөтэй, автомашины гаражтай  2 давхар ӨЭМТөвийн барилгыг барихаар нийслэлээс газрын асуудлыг шийдвэрлэсэн юм