Жавхлан.Б 2017.06.22 | Сайт: Vip76.mn

Дархан спорт цогцолбор 2019 онд ашиглалтад орно

Дархан спорт цогцолбор 2019 онд ашиглалтад орно
Дархан спорт цогцолборын барилгын явц

УИХ-ын гишүүн Б.Жавхлан Дархан спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа. 

Барилгын ажил 2011 онд эхэлж, 2014 он хүртэл үргэлжлээд хөрөнгө оруулалтгүйн улмаас зогсонги байдалд орсон байдаг. Дарханы хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэхэд гол үүрэгтэй уг спорт цогцолборын барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүн Б.Жавхлан болон аймгийн удирдлагууд үзэж, мөрийн хөтөлбөртөө тусгаснаар ийнхүү барилгын ажил эрчимжжээ. 

Ийнхүү Дархан спорт цогцолборыг 2019 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаагаа төслийн гүйцэтгэгч компани болох "Нэмбар" ХХК-ийн удирдлагууд УИХ-ын гишүүн Б.Жавхланд уламжиллаа. 

Одоогоор төслийн гүйцэтгэлд зориулж 2017 оны улсын төсвөөс 1,5 тэрбум төгрөг төсөвлөсөн албаны эх сурвалж мэдээлж байна.