Бямбаа.Т 2017.06.20

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБОО "ИНВЕСКОР ББСБ" болон "ИНВЕСКОР ЛИЗИНГ" ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус компаниуд нь Монголын санхүүгийн салбарт өөрсдийн байр сууриа олж бизнес эрхлэгчдийн дунд хүртээмжтэй, шинэлэг уян хатан санхүүгийн үйчилгээгээрээ хэдийнээ танигдсан байгууллагууд юм.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар авто замын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй, манай холбооны гишүүн байгууллага, аж ахуйн нэгж, компаниудын хувьд санхүүгийн аливаа үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүйгээр, таатай нөхцлөөр авах боломжтой болж байна.

Холбооны гишүүдийн хувьд бизнесийн болон хэрэглээний зээл, санхүүгийн түрээсийн үйлчилгээг хөнгөлөлттэй нөхцлөөр авах мэргэжлийн, чадварлаг мэргэжилтнүүдээс бизнес, санхүүгийн үнэгүй зөвлөгөөг авч хамтран ажиллах үүд хаалга нээгдэж байна.