т.бадрал 2017.06.23 | ОБЕГ-ын ХМА

Алба хаагчид биеийн тамир, сургалтын төвтэй боллоо

Алба хаагчид биеийн тамир, сургалтын төвтэй боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Булган аймагт ажиллалаа.

Булган аймгийн Онцгой байдлын газрын хамт олон өөрсдийн хүч, нөөц бололцоо, орон нутгийн төсөв, тусламж, дэмжлэгээр 26:15 метр талбай бүхий спорт заалны суурийг өнгөрсөн жил тавьж байсан. Тэгвэл алба хаагчдын бие бялдар, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, албаны бэлэн байдлыг хангуулах, бэлтгэл сургуулилт хийх таатай нөхцлийг бүрдүүлэх “Онцгой” биеийн тамир, сургалтын төвийг нэг жилийн дотор барьж ашиглалтанд оруулаад байна.

Бригадын генерал Т.Бадрал Булган аймагт ажиллах үеэр уг төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

ОБЕГ-ын дарга хэлсэн үгэндээ  “Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид маань өөрсдийн ажиллах нөхцлөө сайжруулж материаллаг баазаа бэхжүүлэх чиглэлээр санал санаачлага гаргадгаараа албандаа анхдагч төдийгүй зургаан удаа “Тэргүүний хамт олноор” шалгарч байсан манай шилдэг, үлгэр жишээч хамт олон гэдгийг онцоллоо.

Мөн  Онцгой байдлын албыг бүх талаар дэмжин хамтран ажилладаг орон нутгийн удирдлагуудад ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа, албаны нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талархаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн