Эрдэнэ.С Энхболд.М Л.Болд Ж.Бат-Эрдэнэ Н.Амарзаяа Д.Гантулга О.Содбилэг Л.Оюун-Эрдэнэ 2017.06.26 | Сайт: Vip76.mn

Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийг сонгох өдөр гишүүд...

УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгууль, 5 дахь Ерөнхийлөгчийг сонгох өдрөөр... 

Л.Болд: Иргэний үүргээ биелүүллээ. Саналаа өгсөн эхний хүмүүсийн эгнээнд багтав.

Ж.Бат-Эрдэнэ: Эвтэй Монголын төлөө морин цагтаа ирж саналаа өглөө. Монгол түмнийхээ төлөө тэднийхээ ирээдүйн сайн сайхны төлөө ЗӨВ сонголт хийлээ.

Н.Амарзаяа: Иргэний үүргээ биелүүлж, Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо саналаа өглөө. 

С.Батболд: Иргэний үүргээ биелүүлж, эвтэй Монголын төлөө саналаа өглөө. Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Д.Гантулга: Гэр бүлээрээ санал өгч, төр барилцах иргэний эрхээ эдэллээ. "Ээлтэй төр, Эвтэй Монгол мандан" бадраг. 

Н.Оюундарь: Сонгуулиа өглөө. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4-р хороонд тоглож өслөө.

О.Содбилэг: Эрдэнэтэд санал хураалт хэвийн явагдаж байна. Эвтэй Монгол Улсын төлөө, хөгжлийн төлөө М.Энхболдод саналаа өглөө.

Д.Хаянхярваа: Эвтэй Монгол, Ээлтэй төрийн төлөө саналаа өглөө. Монгол орон минь мандан бадраг. 

Ж.Мөнхбат: АН-ын Сонгуулийн штаб олон нийтийг турхирах, өдөөн хатгах үйлдэл гаргаж байна. Тиймээс ард иргэд маань анхааралтай байхыг хүсье.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол улсын иргэний эрхээ эдлэж, үүргээ биелүүлж Эвтэй Монгол, тогтвортой засаг улс төрөөс дарамт бага эдийн засгийн төлөө саналаа өглөө.

Д.Цогтбаатар: За, саналаа өглөө. Та бас өгөөрэй! Таны сонголт эвлэг мэргэн, сойсон хүлэг хурдан байг! Сайн сайхныг бүгдэд нь хүсье.

С.Эрдэнэ: Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө саналаа өгсөн бүх гишүүд, дэмжигчид, иргэд сонгогчид та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Мөнгө, эрх мэдэл, шударга бус байдлын эсрэг ард түмэн хүчтэй "зогсож" чаддаг гэдгээ харууллаа. Ардчилсан намын даргын хувьд цаашид та бүхнийхээ итгэлийг алдалгүй, нэр дэвшигчтэйгээ хамт Монгол түмнийхээ сайн сайхны төлөө хамтран ажиллаж, зүтгэнэ гэдгээ илэрхийлье.

М.Энхболд: Сонгууль бүр өөрийн гэсэн онцлогтой болдог. Энэ удаагийн сонгуульд улс орны тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийг хямралаас гарахад чухал нөлөө үзүүлэх сонгууль болж байна. Монголчууд төрийнхөө сонгуульд оролцох энэ өдрийг баярын өдөр гэж ирсэн уламжлалтай ард түмэн. Энэ удаагийн сонгуульд сонгогч, иргэд, олон түмэн маань идэвхтэй оролцоосой гэж уриалж байна.