Аймгуудын баяр наадмын товыг өөрчлөн тогтооно
Засгийн газрын хуралдаан
2017.06.28

Аймгуудын баяр наадмын товыг өөрчлөн тогтооно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

Хэлэлцэх асуудал

- Хөрөнгө шийдвэрлэх тухай

- Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнах тухай

- Хөрөнгө гаргах тухай

- Зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай

- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

- Санхүүгийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай

- Хөрөнгө гаргах тухай

- Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав нарын санаачлан боловсруулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

- Мөнгөн шагнал олгох тухай

- Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай

- Төв, суурин газрын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай

Танилцуулах асуудал

- Монгол Улсын Шадар сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

- БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний явцын талаар

- Хаврын тариалалтын явцын талаар тус тус хэлэлцэнэ.