Л.Мөнхбаатар 2017.06.28 | Телевиз: МҮОНТВ

Чандмань-Өндөр сумын багийн эмч нар мотоцикльтой боллоо

Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын иргэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын багийн эмч нар мотоцикльтой боллоо.

Ингэснээр иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хурдан хүрэх боломжтой боллоо. Мөн хүн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг олгох батламжийг гардууллаа.

Алслагдсан сумдад эрүүл мэнд, нийгмийн тулгамдсан асуудал их байна. Үүний нэг тод жишээ нь Чандмань Өндөр сум газарзүйн онцлогоос шалтгаалан эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байна. Цаг тулган дуудлага ирэхэд зам харгуйн онцлогоос болж очиж түргэн шуурхай үйлчилхэд бололцоогүй, одоо ажиллаж буй сумын эмнэлгийн байр хуучирсан гэх мэт асуудлууд байна. 

Цаашид тус сумын эмнэлгийн байрыг шинэчлэх талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар томилолтынхоо үеэр иргэдэд хэллээ.