2017.06.29

ММНБИ-ийн Шалгалтад 89 нягтлан бодогч тэнцэж тангараг өргөлөө

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс энэхүү тангараг өргөх ёслолыг 2001 оноос эхлэн зохион байгуулж байгаа юм.

Эрх олгох шалгалтуудыг амжилттай өгч, “Мэргэшсэн нягтлан бодогч” эрхийг авах нь нягтлан бодогч хүн бүрийн мэргэжлийн бахархал билээ.

Шинээр мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг авч байгаа нягтлан бодогчид МУ-ынхаа төрийн дууллыг эгшиглүүлж, төрийн далбаанаасаа адис авч, нягтлан бодогчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйгээ чандлан сахиж ажиллахаа батлан тангараг өргөлөө.