Баттөмөр.Б 2017.06.30 | Сайт: Vip76.mn

Б.Баттөмөр: Чадахгүй бол чаддаг хүмүүс нь энэ ажлыг хийх ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.29/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр  төрийг удирдлагын үр ашиг, хариуцлагын асуудлыг хөндлөө. "Тэрбээр нгэж улс орны авч явж болохгүй. Чадахгүй бол чаддаг хүмүүс нь энэ ажлыг хийх ёстой. Ийм ажлыг хүн болгон чадхгүй. Чаддаг хүмүүс гэж бий" гэдгийг онцлосон юм. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Уул уурхайн орлогын 1%-ийг ч татварт авч чадахгүй байна.

Төрийн өмч, хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан, улсын нэгдсэн төсөвт суугаагүй зардлуудыг санхүүжүүлсэн гэх мэт маш олон асуудлууд орж ирж. харин орж ирснээр нь харахаар хэн хариуцлага тооцох нь тодорхойгүй, бүрхэг асуудал УИХ-д оруулж ирсэн байна. 5.4 их наяд төгрөгийн орлого олно гэж төлөвлөөд үүнийгээ 5.8 их наяд болгож 500 аад тэрбум төгрөгөөр давсан юм байна. 9.9 их наяд төгрөгийн зарлага гаргана гэж тооцсоноос 9.5 их наяд төгрөгийн зардал гарч, 400 орчим тэрбум төгрөгийн зарлага дутуу санхүүжсэн юм байна. Ийм л асуудлыг бид ярьж байна шүү дээ. Гэтэл Монгол улсад асар их  потенциал бий.

Тэгэхээр өнөөдөр төрийн удирдаж буй хүмүүс энэ потенциалыг хэр их бүрэн ашиглаж чадаж байна вэ гэдгээр нь л дүгнэх ёстой. Ялангуяа улсын төсөвт үйлдвэр, аж ахуйн газрууд, төрийн өмчит байгууллагуудын удирдлагуудаас өдөр болгон үр ашиг асууж байх ёстой. Өнөөдөр ийм зүйл алга. 

Улс орныг ингэж авч явж болохгүй. Нэг талаар маш их хариуцлагагүйн тухай асуудал, нөгөө талаасаа гэмт хэргийн шинж чанартай олон асуудлууд Монголд бий болчихсон байна. Ингэж улс орны авч явж болохгүй. Чадахгүй бол чаддаг хүмүүс нь энэ ажлыг хийх ёстой. 

"Төрөөр тэжээгдэхийг хүсдэггүй тэр хүмүүсээр төр удирдуулах хэрэгтэй" гэж Платоны хэлсэн үг байдаг.

Ийм л хүмүүс Монголын төрд ажиллах ёстой. Болж байгаа үйл явдал, тоо баримтыг харахаар үнэхээр хариуцлагагүй байна, болохгүй байна. 5.4 их наяд төгрөг олно гэж маш жижиг тоо ярьж байна. Монгол улсад уул уурхайгаас 800 тэрбум төгрөг олно гээд 760 тэрбум төгрөг олж байна гэнэ.

Гэтэл Монголоос гарч буй уул уурхайн түүхий эд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнэлгээгээр үнэлбэл хэчнээн хэмжээний тоо гарч байна вэ? үүний 1% ийг ч бид татвартаа авч чадахгүй байна шүү дээ. ийм байж бид өнөөдөр ямар хөгжил ярих юм бэ? ийм зүйл байж болдог юм уу. 

Орлого нэмэгдүүлэх чиглэлээр Сангийн яам ямар ажил хийж байгаа юм бэ? Орлого нэмэгдүүлэх болож байна шүү дээ. Орлого нэмэгдүүлж чадахгүй бол зардлаа бууруулъя л даа. 

Төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг авч үздэг юмуу? үүнийг төсөвт тусдаггүй юм бол ингэж бид цаг зав гаргаж хэлэлцэх хэрэг байна уу? Ингэж Улсын нэгдсэн төсөвт олон тодотгол хийж байгааг Ч.Хүрэлбаатар дарга ямар байр суурьтай байна вэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Энэ оны батлагдсан төлөвлөгөө 103 хувийн биелэлтэй яваа

Орлого нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Эхний ээлжид менежментийг сайжруул гэсэн чиглэл өгч байгаа. Нэн ялангуяа манай Сангийн яамны харьяа ГЕГ, ТЕГ-т энэ чиглэлээр нилээд чамбай шийдвэрүүд гарч байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулахад орлого 600 орчим тэрбум төгрөгөөр давж яваа. Энэ оны батлагдсан төлөвлөгөө 103 хувийн биелэлтэй яваа.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn