2017.07.04

Хэнтий аймгийн Дадал суманд аялал жуулчлалын цогцолбор байгуулна

Хэнтий аймгийн дадал суманд их эзэн Чингис хааны түүхэн дэх бүх замнал, дурсгалыг үзүүлсэн шинэ аялал жуулчлалын цогцолборыг барихаар болжээ.

Энэ цогцолбор нь хэдэн сум дамнасан том бүтээн байгуулалт болох юм гэдгийг УИХ-ын дарга хэлж байна. Аялал жуулчлалын шинэ цогцолбор байгуулах олон шинэ санаа байгаагаас шилдгийг нь шалгаруулж бүтээн байгуулалтын ажлыг удахгүй эхлүүлэхээр болж байна.