УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2017.07.05

Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам, далангийн асуудлыг яаж шийдэх вэ?

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс ОУВС-гийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асуулаа. 

Миний хувьд төмөр замын бодлогыг боловсруулж байсны хувьд 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө одоо Ерөнхийлөгчид нэр дэвшигч буй Х.Баттулга сайд байсан. Миний зургийг гаргаж, төмөр замын асуудлыг надтай холбосон нэвтрүүлэг цацагдсан. Салбарын сайд мэдээж бодлого тодорхойлдог. Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурдаг нь үнэн. Гэхдээ ТБНД төсвийн мөнгөн дээр зурдаг. Түүнээс биш Монголын төмөр зам гэдэг компанийн зарцуулалт дээр гарын үсэг зурдаггүй. Өнөөдөр төмөр замын далан овоочихлоо гэж яриад байгаа. Энэ далан, төмөр замын асуудлыг яаж шийдэх вэ?

Жижиг, дунд үйлдвэртэй холбоотой асуудлууд байна. Бид том том асуудал ярьж байгаа. Гэхдээ жижиг, дунд үйлдвэр ярилаа гээд жижгэрээд байгаа юм биш. Ажлын байр бий болгоно гэдэг. Яаж бий болгох юм бэ?

Төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлнэ гэж болохгүй. Ажлын байр гэдэг өөрөө жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудал. Ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлье гэж бодож байгаа бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан төсөл, хөтөлбөрөө өргөжүүлэх шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт 57 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг.

Хүүхдийн мөнгөний асуудал яригдаж байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт өгвөл яасан юм бэ? 2019 онд хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгох бодлого барьж байсан. Гэхдээ Ерөнхий сайд энэ талаар ямар бодолтой байна?