Д.Оюунхорол: Могойн голын дулааны цахилгаан станц бол улстөржүүлэх асуудал биш
2010.07.03

Д.Оюунхорол: Могойн голын дулааны цахилгаан станц бол улстөржүүлэх асуудал биш

-Хүүхдийн мөнгийг сэргээн олгох тухай хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн нэг нь та. Энэ асуудлыг яагаад дахин сөхөх болсон юм бэ?

-УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Н.Батбаяр нарын хамт Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг өргөн барьсан. УИХ-аас 2006 оны тавдугаар сарын 5-ны өдөр Хү үхдэд тэтгэмж олгох, хүүхэд гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг баталж мөрдүүлэн, энэхүү хуулийн дагуу Монгол Улсын харьяат 0-18 насны бүх иргэн cap тутам тэтгэмж авч байсан. 2009 онд УИХ-аас Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталж, энэ оны эхээр стратегийн ач холбогдол бүхий орд газруудын төсөвт төвлөрөх орлогоос иргэддээ хишиг, хувь хүртээж эхэлсэн. Энэ нь нийгэм, хувь хүн, өрхийн хөгжилд ихээхэн дэмжлэг үзүүлж, хүн амын бодит орлогыг нэмэгдүүлэх шинэ эх үүсвэрийг бий болгосон халамжийн шинэчлэлийн зөв чиг хандлага байсан. Гэвч эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг хүчингүй болгосон нь буруу шийдвэр болсон. Нийгэмд ажилгүйдэл, ядуурлын төвшин ихэсч, бензин шатахууны үнэ нэмэгдэн, өргөн хэрэглээний барааны үнэ өсч байна. Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч олон өрх малгүй болж, амьжиргааны эх үүсвэрээсээ салсан, үүнтэй холбоотойгоор хот суурин газар руу шилжин суурьших хөдөлгөөн ихсэх хандлагатай байгаа. Ийм нөхцөлд "Хүүхдийн мөнгө" хөтөлбөрийг зогсоосон явдал нь хүүхдийнхээ мөнгөөр амьжиргаагаа залгуулж байсан олон өрхийн амьдралд хүндээртусч байгаа нь мэдрэгдсэн.

-Хүүхдийн мөнгийг сэргээх асуудлаар эцэг, эхчүүд ямар санал бодолтой байна вэ?

-Хүүхдийн мөнгө гэр бүлд төдийгүй хүүхдэд маш чухал мөнгө байсан. Нийгмээрээ үүнийг харж хүлээж байна. Хүүхдэд мөнгөтэй харьцахухаан, эдийн засгийн боловсрол, мөнгийг хэрхэн зарцуулах ухааныг сургаж байсан. Хүүхдийн мөнгөөр дамжуулан хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөг байсан. Мөнгөө хэрхэн юунд зарцуулахаа ээж, аавтайгаа зөвлөдөг байсан. Хүүхэд мөнгөтэй харьцаж чаддаг болсон. Гэр хорооллын хүүхдүүд хичээлийн хэрэглэлээ бэлддэг байсан гээд амьдрал, гэр бүлд болдог бүхий л нарийн асуудлаа ний нуугүй, чин сэтгэлээсээ ярилцсан даа. Хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох явдал бол төр, засгаас хүүхэд залуучуудынхаа төлөө хийж буй томоохон хөрөнгө оруулалт учраас бүгд дэмжиж байсан.

-Та нарын өргөн барьсан хуулийн төсөлд хүүхдийн мөнгөний эх үүсвэр, түгээх механизм зэргийг хэрхэн тусгасан бэ?

-Аливаа нийгмийн хөгжил нь гэр бүлээс, гэр бүлийн хөгжил нь хүнээс, хүний хөг жил хүүхдээс шууд хамаарах болсон байна. Гэр бүлийн асуудлыг төрийн бодлогын төвд байлгаж, нийгмийн суурь үйлчилгээг цогцоор хүргэх, гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээний тогтолцоо, гэр бүлд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох хуулийн төсөлд Монгол Улсын харьяат 0-18 насны бүх хүүхдэд cap бүр 20 мянган төгрөгийг амьжиргааны ямар нэг төвшинг харгалзахгүйгээр олгоё гэж заасан. 2009 оны статистик судалгаагаар 0-18 насны 932 мянган хүүхдэд cap бүр 20 мянган төгрөг олго-ход жилд нийт 223.680 сая төгрөг шаардагдах ба хагас жилдээ бол 111.840 сая төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай байгаа юм. Бидний ергөн барьсан хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газраас инфляцийн төвшинг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Хүний хөгжил сангаас хүүхдэд cap бүр олгох хишиг хувийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэн 20 мянган төгрөгийг cap бүр олгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Хүүхдийн мөнгө олгох асуудлыг Хүний хөгжил сангийн тухай хуулийн хүрээнд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Түүнчлэн хуулийн төслийн хүрээнд тухайн тэтгэмжийг олгох ажлыг зохион байгуулах байгууллага, бүрдүүлэх баримт бичиг, олгох механизмыг зааж өгсөн байгаа.

-Хятадын хөрөнгө оруулалттай "Шинэ Азиа Майнинг" компани саяхан Могойн голд дулааны цахилгаан станцын шав тавих ёслолын ажиллагаа хийсэн. Энэ ёслолд та оролцсон байх аа?

-Говь-Алтай, Хөвсгөл, Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ хамт оролцсон. Завхан, Говь-Алтай нутгийн ард иргэдээ гэрэл цахилгаантай болгох асуудлыг УИХ-ын гишүүд бид 2000 оноос л ярьж хөөцөлдөж байна. Энэ ажлын үр дүнд Завхан аймгийн Их-Уул сум өнөөдөр 24 цагийн гэрэл цахилгаантай, иргэдийн амьдрал, сум орон нутгийн хөг-жил бусад сумдтай харьцуулахад эрс өөр болсон байгаа. Могойн голд дулааны цахилгаан станц барих асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд хамтран эртнээс хөөцөлдсөн. Элдэв хардлага, хатуу хөтүү үг ч их сонсч байсан. Гэхдээ харанхуй байгаа аймаг, сумдаа гэрэл цахилгаантай болгох асуудал бидний ч, төрийн үүрэг шүү дээ.

-Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Л.Гүндалай нар Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барих гэрээг цуцлахаар АН-ын бүлгийн дүгнэлт гаргуулсан тухай хэвлэлээр мэдээлсэн. Энэ талаар таны байр суурийг сонсъё?

-Эдгээр гишүүдийг эсэргүүцлээ гэж хэвлэл мэдээллээр бичиж байхад итгээгүй.Одоо бол бодит байдалд хандах хандлага арай өөр байх шиг байна. Нэр бүхий гишүүдийг ард иргэдийнхээ нийтлэг эрх ашиг, үгийг сонсч асуудалд хандаасай гэж бодож байна. XXI зуунд лааны гэрэлд амьдарч, нийгмийн хөгжлөөс ихээ-хэн хоцорч, гэрэл цахилгаангүйн улмаас Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй иргэд олон байгаа. Олон эх лааны гэрэлд төрж, лааны гэрэлд хүүхдүүд хичээлээ хийж, хөргөгч нь ажиллахгүйгээс мах нь муудах, сүү нь гашлах гээд өрхийн амьдрал хүртэл энгийн жижгээс томоохон бэрхшээл учирч байгааг тэд ойлгоосой. Хэчнээн өрх гэр бүл, үр хүүхэд, иргэд ийм бэрхшээлийн дунд ядуу зүдүү амьдарч байгааг хараасай л гэж хүсч байна. УИХ-ын гишүүд нүдний өмнө харагдах эрх ашгаа бодоод ядарсан ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг уландаа гишгэж, хохироож болохгүй. XXI зуунд харанхуй амьдарч байгаа Завхан, Говь-Алтайн ард түмний нийтлэг эрх ашгийг илэрхийлсэн, засаг төрөөс ч энэ талаар бодлогоо тодорхойлж хэрэгжүүлэх тулгамдсан асуудлын нэг нь Могойн голын ДЦС-ыг яарал-тай барих явдал байсан. Энэ ажилд Монгол, Хятадын хам-тарсан "Шинэ Азиа Майнинг" гэдэг нэлээд томоохон компани хөрөнгө оруулалт хийхээр болсон. Тус компани өөрийн хөрөнгөөр дулааны цахилгаан станц барьж, 2011 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг дэмжмээр байна. Биднийг маргалдаж суух хуга-цаанд Концессын тухай хууль батлагдсан. Энэ хуульд нийцүүлэн гэрээг бага зэрэг өөрчлөхийг үгүйсгэх аргагүй.

-Одоо Могойн голд ямар бүтээн байгуулалт өрнөж байгаа юм бэ?

-Төр эрчим хүчний бодлогоо хэрэгжүүлж байгаагийн илрэл, үр дүн гэж ойлгож байна. Асуудал нь өөрөө улс төржүүлэх асуудал биш л дээ. УИХ-аар энэ асуудлыг хэлэлцээд Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулиар баталсан. Энэ онд Могойн гол дээр цахилгааны эх үүсвэр барих техник эдийн засгийн үндэслэл, Тэлмэн-Могойн голын цахилгаан дамжуулах агаарын шугам тавих, 500 кВт чадал бүхий дизель станц суурилуулах, Говь-Алтай, Завхан аймгуудын цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэхэд 11.5 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Могойн голын нүүрсний уурхай дээр цахилгаан станц барьж, эрчим хүчтэй болчихвол алслагдсан хөдөөгийн иргэдийн амьдрал сайжирч ажилгүйдэл, ядуурал буурч, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд ихээхэн нэмэр болно.

-Энэ дулааны цахилгаан станц Завхан, Говь-Алтай аймгийг төдийгүй баруун аймгуудыг эрчим хүчээр бүрэн хангах хүчин чадалтай юу?

-Манай улс өөрийн хөрөнгөөр дулааны цахилгаан станц барихад доод тал нь таваас арван жил шаардана. Хөрөнгө мөнгө ч хүрэлцэхгүй. Энэ боломжийг алдаж болохгүй, техник технологийн хувьд тулгуур цахилгаан станц. Эрчим хүч, дулааны алдагдал ч бага гэдгийг энэ салбарын мэргэжлийн олон хүн зөвлөж байгаа. Тэдний хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгснийг иргэд уншиж байгаа. Завхан, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн удирдлага, иргэд олон түмнээс энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн олон санал хүсэлт УИХ-ын гишүүдэд байнга ирдэг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.