Б.Жавхлан 2017.07.06

Б.Жавхлан: Банкны зээлийг нөхөн сэргээх гэдгийг тодруулна уу?

УИХ-ын чуулганаар өчигдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлэх ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б. Жавхлан

"Банкны системийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ, бас нөхөн сэргээх гэдэг үг орлоо. Үүнийгээ дэлгэрүүлж хариулт өгөөч. Яг ямар хэлбэрээр орох вэ?" гэсэн юм.

Монгол банкны газрын захирал н.Батсайхан

"Төслийн мөнгө төсвийн дэмжлэгтэйгээр зарцуулагдана. Үүний хажуугаар бид Азийн хөгжлийн банкны өмнө хэд хэдэн ажил  хийх үүрэг авч байгаа. Хамгийн гол ажил бол банкуудын чанаргүй зээл дээр бүтцийн өөрчлөлт хийх, шийдвэрлэх арга зам дээр зарим хөрөнгийг зарцуулна" хэмээн хариуллаа.