Батзаяа.О 2017.07.08 | Сайт: Vip76.mn

Журам: Монгол Улсын Ерөнхийлөгч хэрхэн тангараг өргөх вэ?

Журам: Монгол Улсын Ерөнхийлөгч хэрхэн тангараг өргөх вэ?

Монгол улсын хуулиар шинээр сонгогдсон Ерөхийлөгч нь Ерөнхийлөгчийн тангараг өргөсөнөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх учиртай.

Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг товлох

1. Сонгуулийн албан ёсны дүнг Сонгуулийн Ерөнхий хороо 10 хоногийн дотор УИХ-д өргөн мэдүүлнэ

2. УИХ нь шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

2013 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр сонгоход гаргаж байсан хууль

3.Хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.

3. Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг УИХ товлон тогтооно.

Тангараг өргөх ёслол

1.Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын гишүүдийн ирцийг мэдэгдэж Улсын Их Хурлын чуулганы хуралдааны ажиллагааг нээж "Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хуралд тангараг өргөнө" хэмээн зарлан мэдэгдэнэ.

2.Ерөнхийлөгч индэрт гарч Үндсэн хуулийн уг эх хувь дээр баруун гараа тавиад тангаргийг цээжээр дээдлэн дуудаж, ширээнээ эргэн очиж тангарагт гарын үсгээ зурна. Дараа нь Улсын Их Хурлын даргад тангараг бичгээ гардуулна. Ийнхүү тангараг бичгээ гардуулсны дараа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд, Төрийн далбааны дэргэд очиж ам дөрвөлжин цагаан эсгий дээр зүүн өвдөг сөгдөн Төрийн далбаанаас адис авна.

7.Тангараг өргөсөн Ерөнхийлөгч ширээндээ залармагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид баяр хүргэж, хөгжимд Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ. Төрийн дуулал эгшиглэж байхад ёслолын ажиллагаанд оролцож байгаа бүх хүн босож зогсоно.

8.Төрийн дуулал эгшиглэсний дараа иргэдийн төлөөлөл баяр хүргэж үг хэлсний дараа ахмад хүн хадаг, мөнгөн аягтай сүүг Ерөнхийлөгчид барина. Ерөнхийлөгч хадаг, мөнгөн аягатай сүүг хүлээж аваад Улсын Их Хурал болон ард түмэндээ хандаж индэрт үг хэлнэ.

9.Ерөнхийлөгч үг хэлж дуусмагц Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгч тангараг өргөн ёслолын ажиллагаа өндөрлөснийг мэдэгдэнэ.

10.Үүний дараа Ерөнхийлөгч Төрийн ордон дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэл үзүүлж адис авна.

8.Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулж цэргийн ёслолын жагсаал явуулна.

9.Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын ажиллагааг Монголын радио, телевизээр орон даяар нэвтрүүлнэ.

Бүрэн эрх нь дуусаж байгаа Ерөнхийлөгч

1.УИХ-ын танхимд Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ажиллагаанд оролцоно.  Өөрт нь зориулсан ширээний ард зогсоно.

2. Ерөнхийлөгчийн өргөөнд шинээр сонгогдсон Ерөнхийлөгчажил хүлээлгэн өгнө.

3.Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч ажил хүлээлгэн өгөх ёслолын дараа Төрийн тамгыг хадаг /нанжвандан/ дээр залж Ерөнхийлөгчид хүндэтгэлтэйгээр өргөн барина. Ерөнхийлөгч Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр түшиж адислан гардаж аваад ширээн дээр зална.