УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ
2017.07.10

УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулган 2017 оны 7 дугаар 10-ны 09:30 цагийн орчимд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Чуулганы эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх хүрээнд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсноо хэлээд эхний ээлжинд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан, санал дүгнэлтээ гаргасны дараа чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэхийг дуулгалаа.