Баттулга.Х 2017.07.10 | Сайт: Vip76.mn

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг 96,5 хувийн саналаар хүлээн зөвшөөрлөө

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг 96,5 хувийн саналаар хүлээн зөвшөөрлөө
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг 12 цаг 20 минутанд хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн А.Сүхбат, Ж.Мөнхбат, Н.Цэрэнбат, Г.Занданшатар, О.Баасанхүү, С.Жавхлан, С.Эрдэнэ нарын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. 

Гишүүд үг хэлсний дараа хуулийн төслийг батлахаар санал хураахад 57 гишүүн оролцож, 55 гишүүн зөвшөөрч, 96,5 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрлөө. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Н.Цэрэнбат нар эсрэг кноп даржээ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn