Баттулга.Х 2017.07.10 | Сайт: Vip76.mn

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр 12:30 цагт Төрийн ордны Их танхимд болно

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр 12:30 цагт Төрийн ордны Их танхимд болно

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар үг хэллээ.

Гишүүд үг хэлж дууссаны дараа тогтоолын төслийг батлах тухай санал хураахад 57 гишүүн оролцож, 55 гишүүн зөвшөөрч, 96,5 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай УИХ-ын тогтоол

Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн УИХ-аас тогтоох нь

Халтмаагийн Баттулгын Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 30 минутад байхаар тогтоосугай. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn