Баттулга.Х 2017.07.16 | Сайт: Мэдээ.МН

Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийн голомтод ажиллаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийн голомтод ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Батсүмбэр суманд ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр өглөө 11 цагийн үед Улаанбаатараас хөдөлжээ. Ерөнхийлөгчийн ажиллаж буй Батсүмбэр суманд одоогийн байдлаар 6 түймэр дэгдээж байгаа юм. Тодруулбал: Тус сумын

Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг эн сарын 9-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 45 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 9-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 60 иргэн, нийт 85 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж энэ сарын 10-ны өдрийн 19:56 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Цогт-Өндөр багийн “Мухар” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тухайн өдрийнхөө 17:35 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 45 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 12-ны 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой” гэдэг газар түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 57 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Баянгол багийн “Арслангийн-Ам” гэдэг газар түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 24 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ