Сумъяабазар.Д 2017.07.18 | Сайт: News.mn

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар иргэдээ сонсох төв ажиллуулж эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар иргэдийн санал, хүсэлт хүлээн авах 76007373 тусгай дугаартай санал хүсэлтийн төв ажиллуулж эхэлжээ.  Санал хүсэлтийн төвд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын албан ажилтай шууд холбоотой болон хууль тогтоомжтой холбоотой санал хүсэлт, сэтгэгдэл, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой юм байна.

Мөн тэрээр тойргийнхоо ирэгдтэй тогтмол уулзалт хийж, тэдний саналыг сонсдог ч сонгогч нэр бүрийн саналыг сонсох боломж бүрдүүлэх, иргэнд аливаа хүндрэл, бэрхшээл үүсэхгүйгээр тэдний санаа бодлыг сонсох  үүднээс тус төвийг нээж ажиллуулж байгаа юм байна. Иргэд сонгогчидтойгоо эргэх холбоог сайжруулж, иргэдийн санал сэтгэгдлийг өөрийн ажил хэрэгтээ тусган өнөөдрийн нийгэмд тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхэд томоохон ач холбогдолтой гэж үзжээ. Иргэд 76007373 дугаарт холбогдсоноор төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж буй хууль тогтоомжид санал өгөх, шинэ хуулийн төслийн санал санаачлага гаргах боломжтой юм байна.

Ш.ОЧ