Жавхлан.Б 2017.07.31 | Сайт: Vip76.mn

Монголын хамгийн том "Спорт цогцолбор" Дархан хотод баригдана

УИХ-ын гишүүн Б.Жавхлан энэ сарын 28-нд Дархан хотын "Спорт цогцолбор"-ын барилгын ажил дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албаны мэргэжилтнүүдтэй ажиллажээ. БСШУС-ын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн зөвлөх инженер Р.Цэрэнпил, БСШУС-ын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн О.Гэрэл мөн Орон нутгийн удирдлагууд болон гүйцэтгэгч компаний удирдлагуудын бүрэлдэхүүнтэйгээр барилгы ажилтай танилцсан байна.

Тус цогцолборын төсөл 2011 онд эхэлсэн ч өмнөх Засгийн газрын үед буюу 2014 онд хөрөнгө оруулалтыг зогсоож, царцаасан нь харамсалтай. Харин энэ жил төсөвт 1.5 тэрбум төгрөгийг суулгаснаар "царцаасан жагсаалт"-аас гарч төсөл ийнхүү урагшаа хөдөлж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын тухайд тус цогцолбор нийт 21 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд үлдэгдэл 8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг ирэх 2 жилд багтаан шийдвэрлүүлж, 2019 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөн аймаг, орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, БСШУСЯ-ны холбогдох албаныхан бүх боломжоороо ажиллаж байна. Дарханчуудад хүлээлт үүсгээд буй  энэ цогцолбор ашиглалтанд орсноор зөвхөн Дарханчууд гэлтгүй улсын хэмжээнд маш том бүтээн байгуулалтын ажил болох юм.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn