т.бадрал М.Оюунчимэг 2017.08.01 | Телевиз: МҮОНТВ

Онцгой байдлын аврагчдын амь даатгал хангалтгүй байна

Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ган зуд байгалийн гамшиг тохиолдох ихсэж тэр хэрээр нийгэмд учрах хор хохирол нэмэгдэх болсон.

Гэтэл энэ бүх онцгой нөхцөл байдалд ажиллаж буй алба хаагчдын цалин хөлс,  хангамж, нийгмийн баталгаа, амь даатгалын хэмжээ хангалтгүй байсаар байна. Тиймээс энэ асуудалд яаралтай анхаарлаа хандуулах ёстойг албаныхан хэлж байна.