хүрэлсүх т.бадрал 2017.08.02 | Сайт: Ikon.mn

Түймэртэй үед хандив өгсөн ААН, иргэдийн төлөөлөлд талархал илэрхийллээ

Түймэртэй үед хандив өгсөн ААН, иргэдийн төлөөлөлд талархал илэрхийллээ
зургыг MPa.mn

Ойн түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчид болон Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянд Монголчууд маань олноор нэгдэж, өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээсээр байгаа билээ.

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх иргэдийн санаачлагаар эхлүүлсэн сайн дурын хандивын аянд нэгдэж, хандив тусламжаа илгээсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөллийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлж, талархал гардууллаа.

Одоогийн байдлаар 760 аж ахуйн нэгж, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас 780 гаруй сая төгрөг ОБЕГ-ын дансанд цугласан байгаа аж.