Баасанхүү.О 2017.08.14 | УИХ-ын гишүүний Ажлын алба

О.Баасанхүү МАХН-аас гарсан эсэхээ мэдэгдэнэ

О.Баасанхүү МАХН-аас гарсан эсэхээ мэдэгдэнэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН-аас О.Баасанхүү нэр дэвшиж, ялалт байгуулснаар тус нам УИХ-д нэг суудалтай болсон.

Гэхдээ эрхэм гишүүн намынхаа удирдлагуудтай байр суурийн зөрчилдөөнтэй байгаа талаар удаа дараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлж байсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас хөөсөн тус намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн Ч.Долгорсүрэн өөрийн цахим хуудаснаа “Баасанхүү МАХН-ын гишүүнчлэлээс хөөгдөөд санаа амар боллоо. Нэг бохир хог цэвэрлэгдэж намаас хөөгдөж нам дотор цэвэр агаартай байна.Октябрь овогтой Баасанхүү бол МАХН-ын гишүүн биш болсон шүү” гэжээ.

Тэгвэл энэ тухай О.Баасанхүү гишүүн өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан албан ёсны мэдээлэл хийнэ гэв. Гишүүний лайв өнөөдөр 11:30-д шууд хийгдэнэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд