О.Баасанхүү 2017.08.14 | УИХ-ын гишүүний Ажлын алба

О.Баасанхүү: МАХН-аас намайг хөөн хөөтөл гарахгүй

О.Баасанхүү: МАХН-аас намайг хөөн хөөтөл гарахгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарсан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан билээ. Энэ талаар гишүүн өнөөдөр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан тайлбар хийлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Компаниас гарахад бол амархан байх. Эзнийгээ эвгүй байдалд оруулж, ажлаа хийгээгүй гэдэг шалтаанаас болж ТУЗ-аасаа хөөгдөж болох юм. Харин улс төрийн нам гэдэг бол олон нийтийн төрийн бус байгууллага. Намыг бид ямар байлгах ёстой вэ гэвэл хамтын шийдвэртэй, хариуцлагатай, ёс зүйтэй байлгах ёстой. Ийм зүйл ярихаар намын эсрэг үзэлтэн, намын даргын эсрэг үзэлтэн болчих уу? 

Сая манай намын даргын худ өөрийн цахим хуудсандаа тодорхой байдлаар юм бичсэн байсан. Би харсан. Надад нэг зүйл нь огт таалагдаагүй. Миний аав Октябрь гэж 80 гарсан сайхан хүн бий. Гэтэл миний аавын нэрийг доромжилж намайг “Аравдугаар сарын хүү” гэсэн нь надад огт таалагдаагүй. 

Хэрэв улс төрд шаардлагатай, хэрэгтэй гэвэл байгаа бүх хүчээ улс төрд зориулаад явна. Ард түмэн тур дундаа Эрдэнэтчүүд магадгүй та шаардлагагүй, одоо болсон өөр хүн хэрэгтэй гэвэл тэгээд л явна. 

Би МАХН-аас намайг хөөн хөөтөл гарахгүй. Харин намаа өөрчилж, шинэчлэн шинэ үзэл баримтлалаар нь явуулна.

Намаа өөрчилье, намд хариуцлага гэдэг зүйл бий болгоё гэснийхээ төлөө урвагч болдог юм уу?

Намайг намаас хөөсөн гэх ямар нэгэн мэдээлэл надад ирээгүй” гэв.