Эрдэнэбат.Ж 2017.08.14 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Зуух тарааж, түлш шинэчилж утаатай тэмцэхгүй гэв

Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба Сэтгүүлч Ж.Ундрахбаяр

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас бэлтгэн хүргэдэг Засгийн газрын цаг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдааны үр дүн цаашид хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааны талаар мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат “Зуны улиралд агаарын бохирдол бага ч бид өвлөөс урьтаж боломжит бүх бэлтгэлийг дор бүрнээ хангаж, иргэн бүрийн эрүүл орчны төлөө идэвхтэй, үр дүнтэй ажиллах хэрэгтэй”-г онцоллоо.

Хурлаар “Ногоон зээл”-ийн сан, өвөлжилтийн бэлтгэл, цахилгааны ачаалал бууруулах чиглэлээр хийж буй ажлын хэрэгжилт, явц зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хорооны ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг шуурхайлахыг онцгойлон анхаарч, намрын улиралд багтаан бүрэн биелүүлэхийг холбогдох яам, нийслэлийн удирдлагуудад үүрэгдлээ.

Мөн тэрээр “Засгийн газар зуух тарааж, түлш шинэчилж агаарын бохирдолтой тэмцэхгүй. Утаа үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээр утаатай тэмцэнэ гэж байхгүй” гэдгийг хэллээ.