Амгаланбаатар.Х Очирбат.Д 2017.08.15 | Сайт: Gogo.mn

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа

Монгол улсад "Үйлдвэрчний Эвлэл"-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд МЭМАҮЭ-ийн холбооноос олон ажлуудыг зохион байгуулан хийж байгаагийн нэг томоохон ажил нь  Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоотой хамтран “БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНД БА ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 8 дугаар сарын 15-ны өдөр “Альфа” зочид буудалд зохион байгуулж байна.

Хурлын нээлтэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Төрийн үйлчилгээний ОУ-ын байгууллага(PSI)-ын Токиодахь төвийн захирал Хиро Аоба, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар нар оролцож мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд:

  • Төрийн үйлчилгээний Олон улсын байгууллага (PSI)
  • Эрүүл мэндийн яам
  • Эрүүл мэндийн хөгжлийн төв
  • Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо
  • Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо
  • Аймгийн ҮЭ-ийн холбоо, орон нутгийн ЭМБ-уудын ҮЭ-ийн хороод
  • Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль болон Дорноговь аймаг дахь салбар сурууль зэрэг байгууллагууд хамтран оролцож байна.

Тус хуралд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны нийслэл хот болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны харъяа эрүүл мэндийн болон төрийн албаны бусад гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн төлөөлөл нийт 80 орчим хүн хамрагдаж байна.

Хурлаар: 

“Бүх нийтийн эрүүл мэнд ба орчин үеийн хөдөлмөрийн харилцааны тулгамдсан асуудлууд”,

“БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНД” уриан дор Төрийн үйлчилгээний Олон Улсын байгууллага(PSI)-аас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа,

Олон Улсын туршлага, “Төрөөс эрүүл мэндийн салбарын талаар баримтлах бодлого (2017-2026),

Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хүрээнд явуулж буй үйл ажиллагаа”,

“Тажекстан улсын Душамбе хотод болсон Төрийн үйлчилгээний Олон Улсын байгууллага(PSI)-ын гишүүн орнуудын “ХҮНИЙ ЭРХ-ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт ОУХБ(ILO)-тайхамтран зохион байгуулсан бүсийн хурлын тухай”,

“Орон нутаг дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, тулгамдаж буй асуудал”, “Төрийн үйлчилгээний Олон Улсын байгууллага(PSI)-аас 2017-2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний танилцуулга”,

“МУ-ын хөдөлмөрийн хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлууд”, “МУ-дахь хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох асуудал”, “Хамтын гэрээ байгуулж буй өнөөгийн байдал, анхаарах асуудал”,

“Эрүүл мэндийн салбарын ажилчдын  хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны үнэлгээ, дүгнэлт”,

“Ажилчдын нийгмийн асуудалд хийсэн дүн шинжилгээ, цаашид авах арга хэмжээ”, “Эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн хүрэлцээнд хийсэн судалгаа”,

“Эмнэлгийн мэргэжилтний сэтгэл зүйн ачаалал, дарамт хариуцлагад нөлөөлөх нь”,

“Хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын эрхийг ажлын байранд хамгаалахад ҮЭ-ийн оролцоо”,

“Эрүүгийн хууль(шинэчилсэн найруулга),

Зөрчлийн тухай хуулийн хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр ШУ-ны доктор, профессор, академич Н.Содномдорж, Төрийн үйлчилгээний ОУ-ын байгууллага(PSI)-ын Токио  төвийн захирал Хиро Аоба, Эрүүл мэндийн яамны БТГ-ын мэргэжилтэн Б.Энхцэцэг, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, МҮЭХ-ны дэргэдэх ХНХДС-ийн Дорноговь аймаг дахь салбар сургуулийн захирал,  АҮЭХ-ны дарга, дэд профессор С.Азжаргал, ФЕС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ч.Оюунгэрэл, МЭМАҮЭ-ийн холбооны дарга, докторант Б.Мягмар, МЭМАҮЭ-ийн холбооны дэд дарга, магистр Ч.Нарантуяа, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн эрүүл ахуйч Г.Болортуяа, УНТЭ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Д.Цэцгээ, МЭМАҮЭ-ийн холбооны зохион байгуулагч С.Наранцэцэг, “Эмнэлгийн бие даасан байдлыг бэхжүүлэх нь” АХБ-ны техник туслалцааны төслийн сургалтын зохицуулагч Л.Ширнэн, Багануур дүүргийн ЭМТ-ийн ҮЭ-ийн хорооны дарга, их эмч Л.Солонго, Хуульч, өмгөөлөгч, их эмч Э.Ганбат нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийж, оролцогсдын сонирхсон асуултанд хариулж санал солилцож, тус бага хурлаас холбогдох баримт бичиг гаргасан үр дүнтэй хурал боллоо гэж оролцогч талууд дүгнэв.