Оюунхорол.Д 2017.08.15 | Сайт: Vip76.mn

Орхон голын ай савд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийв

Орхон голын ай савд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийв

Орхон гол бол Монголын хамгийн урт гол бөгөөд Архангай, Булган, Сэлэнгэ зэрэг аймгийн нутгийг дамнан 1124 км урсдаг. Гэвч уул уурхайн компаниуд, тэр дундаа алт олборлогчдын буруутай үйл ажиллагаанаас болж бохирдон, шар ногоон өнгийн бохир ус Орхон голын ай саваар урсах болсон. Тиймээс Орхон голын ай сав орчмын 14 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг 2017 оны 5 дугаар сарын 23-наас хоёр сарын хугацаанд зогсоох дүгнэлтийг БОАЖ гаргасан байдаг.

Энэ дагуу дээрх алтны компаниудад МХЕГ-аас тодорхой шаардлага хүргүүлсний үр дүнд компаниуд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийж, алт угааж буй хиймэл нуурын усаа гадагш алдахгүй арга хэмжээ авснаар өнөөдөр Орхон голын урсгал хэвийн байдалд орсон гэж салбарын яамнаас мэдээллээ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn