Амгаланбаатар.Х Очирбат.Д 2017.08.16 | Телевиз: МҮОНТВ

Эмч сард дунджаар 640, Сувилагч 500 орчим мянган төгрөгийн цалин авч байна

МҮЭХ-ны төлөөлөл, Эрүүл мэндийн салбарын төлөөлөл

Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоотой хамтран “БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНД БА ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг  зохион байгуулж тулгамдсан асуудлаа ярилцаж хэлэлцлээ.

Тус хуралд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны нийслэл хот болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭ-ийн хорооны дарга, тэргүүлэгчид, Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны харъяа эрүүл мэндийн болон төрийн албаны бусад гишүүн байгууллагуудын ҮЭ-ийн төлөөлөл нийт 80 орчим хүн хамрагдаж байна.