Учрал.Н 2017.08.18 | Сайт: Vip76.mn

Сонгинохайрхан дүүргийн иргэдийг ажлын байраар хангана

Сонгинохайрхан дүүргийн иргэдийг ажлын байраар хангана
УИХ-ын гишүүн Н.Учрал

УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн санаачилга, санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд тусгай хэрэгцээт цэцэрлэг, сэргээн засах төв байгуулахаар ажиллаж байна.

Тус төв 2017-2018 оны хичээлийн шинэ жилд үүд хаалгаа нээх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудын сурч боловсрох, эрүүл мэндийг сахин хамгаалах ээлтэй таатай орчин бүрдүүлэхийг зорьж байгаагаа УИХ-ын гишүүн Н.Учрал хэллээ.

Энэхүү тусгай хэрэгцээт цэцэрлэгт зөвхөн хоолны мөнгөө төлөөд үнэ төлбөргүй хамрагдаж болох бөгөөд төвийн үйл ажиллагаа эхлэх болсонтой зэрэгцэн 22 хүнийг ажлын байраар хангахаар болжээ. Тодруулбал, цэцэрлэгийн эрхлэгч, 8 багш, 8 туслах багш, сэргээн засалч, сэтгэл зүйч, сувилагч, харуул ажиллах юм.

Тус төвд ажиллахыг хүссэн иргэд Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг, мэргэжлийн үнэмлэхтэй байх шаардлагатай бөгөөд Н.Учрал гишүүний ажлын албатай холбогдоорой. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn