Эрдэнэбат.Ж Сэргэлэн.П 2017.08.19 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Гурилын үнэ өсөхгүй

Гурилын үнэ өсөхгүй

Энэ жил 170 мянган тн улаанбуудай гаднаас авна. Харин гурил импортоор авахыг зөвшөөрөхгүй. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, гурилын үнэ өсөхгүй гэж мэдэгдлээ.  

Гантай жилийн үрийн будаа маш чанартай байдаг гэж тариаланчид зөвлөж, хэлдэг. Иймд ирэх жилийн үрийн будааг дотоодоосоо 100 хувь хангана. Энэ зөвлөмжийг тариаланчдадаа дамжуулаарай гэж Ерөнхий сайд хэлээд ер нь Монголдоо үйлдвэрлэдэг бараа, бүтээгдэхүүнийг Монголоосоо л худалдаж ав, дотоодын үйлдвэрлэл, аж ахуйн нэгжээ дэмж. Монголд үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг гадаадаас авч буй тохиолдолд хариуцлага тооцох болно гэдгийг Засаг дарга нарт тэрээр анхаарууллаа.