Т.Бадрал 2017.08.24 | ОБЕГ-ын ХМА

Онцгой байдлын алба хаагчдын 106 хүүхэд “ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛ”-тай иргэд болно

Онцгой байдлын алба хаагчдын 106 хүүхэд “ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛ”-тай иргэд болно

Хэлж биш хийсэж ирдэг гамшгийн аюулыг бууруулахаар өөрийн амь нас, эрүүл мэндээ үл хайхран, эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг хүмүүс бол Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид байдаг.

2017 оны 7-р сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд гантай, хуурайшилт ихтэй байсны улмаас нийт 22 газарт түймэр гарч, 3000 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм.  

Тиймээс Голомт банкны хамт олон ой хээрийн түймрийг унтраахад онцгой ур чадвар гарган ажилласан нийслэл болон Архангай, Булган, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Орхон аймгийн Онцгой байдлын газар, аврах тусгай ангийн нийт  106 алба хаагчийн 106 хүүхдэд тус бүр нь  100,000 төгрөг бүхий Үндэсний хуримтлалын дансыг нээж,  хадгаламжийн дэвтэр,  хүүхдийн паркад тоглох эрхийн бичиг, гарын бэлгийн хамтаар гардуулан өглөө. Энэ үеэр Голомт банкны бяцхан зочид, банкны ах эгч нарынхаа ажилтай танилцаж,  дурсгалын зураг татуулсан байна.

Эдгээр хүүхдүүд хадгаламжийн дансандаа сар бүр тогтмол 20,000 төгрөгийг хуримтлуулснаар 18 нас хүрэхдээ 10 сая төгрөгийн Үндэсний хуримтлалтай болж, өөрийн сайн сайхан ирээдүйд хөрөнгө оруулалт хийх боломжтой болох юм.