Ж.Бат-Эрдэнэ 2017.08.25 | Телевиз: МҮОНТВ

Мах боловсруулдаг үйлдвэрлэл орон нутагт хөгжих боломж байна

"Шинэ хөдөө" хөтөлбөрийн баг их хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Чингис хотоос мэдээ хүргэж байна.

Хэнтий аймгийн Мөрөн сумын улсын аварга малчин Б. Оюунцэцэг "Мөрөн хүнс" ххк байгуулан үхрийн мах болон дайвар бүтээгдэхүүнийг хатааж савладаг жижиг үйлдвэр байгуулан ажиллаж байна.

Өөрөө аймгийн сайн малчин 3500 толгой малтай. Өөрийн малыг нэмүү өртөг шингээн боловсруулж байгаа дэмжүүштэй жишээ байна.