Бямбаа.Т 2017.08.28 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

Монгол залуус ХБНГУ-д авто замын мэргэжлээр суралцахаар явлаа

Монгол залуус ХБНГУ-д авто замын мэргэжлээр суралцахаар явлаа

Монголын Авто замчдын холбоо, ХБНГУ-ын Заксон Анхелт муж улсын инженерийн танхим, Магдебург хотын үйлдвэрлэл дундын мэргэжлийн боловсрол сургалтын төвтэй 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний дагуу ХБНГУ-ын Магдебург хотын  үйлдвэрлэл дундын мэргэжлийн боловсрол сургалтын төвд “Авто зам, гүний байгууламжийн мэргэшсэн ажилтан” бэлтгэх 3 жилийн хугацаатай 100%-ийн тэтгэлэгтэй сургалтанд 32 оюутан суралцуулахаар болсон.