Н.Амарзаяа 2017.08.29

Н.Амарзаяа: Өмнөговь аймгийн газар тариаланг хөгжүүлэх нэгдсэн бодлого чухал байна

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Өмнөговь аймгийн ЗДТГ, ХХААХҮЯ, ХААИС, Говийн оюу хөгжлийг дэмжих сан, БНСУ-ын Кёнсанбуг аймгийн газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран газар тариалангийн салбарын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Уг хэлэлцүүлэгт “Говийн бүсийн газар тариалангийн хөгжлийн бодлого” сэдвээр ХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуяг, “Хүлэмжийн аж ахуйн цогцолбор хөгжүүлэх хөтөлбөр” төслийн танилцуулгыг ХААИС багш, доктор Т.Насанжаргал, “Өмнөговь аймгийн газар тариалангийн салбарыг кластер хэлбэрээр хөгжүүлэх боломж” сэдвээр ШУТИС, Бизнесийн ахисан түвшний сургуулийн багш, доктор Н.Мөнхөө нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Даланзадгадад зохион байгуулагдсан “Хүлэмжийн аж ахуйн цогцолбор хөгжүүлэх хөтөлбөр” төслийн ургацын баярт оролцжээ. Тэрээр баярыг нээж хэлсэн үгэндээ: “Өмнөговь аймагт газар тариаланг хөгжүүлэх нэгдсэн бодлого чухал. Анхлан санаачилсан ажил маань үр дүнгээ өгж эхэлж байгаад талархалтай байна” гэсэн юм.