Л.Энхболд 2017.08.29 | Сонин: Зууны мэдээ

Л.Энхболд: Одоогийн болон шинээр байгуулах Засгийн газрын алинд нь ч би өргүй

Л.Энхболд: Одоогийн болон шинээр байгуулах Засгийн газрын алинд нь ч би өргүй
УИХ-ын гишүүн Л.Энхболд

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.

-Засгийн газрын хурал­даанаар Цагаан хадны гаа­лийн хяналтын бүсийг зог­соох шийдвэрийг гарга­лаа. Өмнөговь аймгаас сон­гогдсон гишүүний хувьд  газар дээр нь очсон байх. Бодит байдал ямар байна вэ?

-Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын ойролцоо байдаг Цагаан хад гаалийн хяналтын бүс нутагт 6000 гаруй жолооч 3000 гаруй иргэн ажиллаж амьдардаг. Гэтэл энэхүү гаалийн хяналтын бүсийг Засгийн газрын энэ сарын 17-ны хуралдаанаар зог­соох тэмдэглэл гарлаа. Тогтоол арай гараа­гүй байна. Нөхцөл байдал ямар байгааг нэлээд хэдэн удаа очиж үзсэн. Ерөнхий сайдтай ч хамт очсон.  Тө­рийн үйлчилгээгүй нөхцөл байдал хүнд байгаа ч эдийн засгийн хямрал­тай үед ажил амьдралаа залгуулах гэсэн иргэдийн амьдрал тэнд бий.

Засгийн газар Зам тээвэр хөгжил, Бай­галь орчин аялал жуулчлалын сайдын оруулж ирсэн са­на­лын хүрээнд гаалийн хяналтын бүсийг зогсоох шийдвэр гаргасан гэдгийг Ерөнхий сайд хэлсэн.  10 мянга гаруй хүний ажил амьдралтай холбоотой зүйл яригдаж байгаа учраас тойргийн гишүүний хувьд Засгийн газрын хурал­дааны маргааш нь Ерөнхий сайдтай  уулзсан.

Засгийн газар ажлын байрыг нь бий болгоод ард түмнээ бүг­дийг нь орлоготой бол­гож байгаа бол хамаагүй. Гэтэл Цагаан хад гаалийн хяналтын бүсэд амьдрал маш хүнд байгаа. Тоос­жилт ихтэй, байгаль, агаар хөрс бохирдож байгаа гэж бай­гаа Байгаль орчны  сайдын хэлж байгаа үнэн.

Харин Зам тээвэр хөгж­лийн сайдын хувьд хэд хэдэн зүйл ярьсан. 240 км үргэлжилсэн түгж­рэл, хилээр хориотой зүйл­сийг нүүрсний дор нууж экспортолж байна гэх асуудлыг ярьж байна. Нөгөө талаас гэмт хэрэг хэрээс хэтэрсэн нь хаалгах шалтгаан гэсэн. Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд хууль бус зүйлс бай­гаа юу гэвэл, бий. Гэх­дээ төрийн бодлогоор цэгц­лэх ёстой. Энэ үүднээс Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох асуудал тавьж байгаа.

-Нүүрс тээвэрлэдэг жо­лооч нарын нөхцөл бай­дал хүнд байсаар ир­сэн. Мөн хориотой эм тариа хэрэглэдэг асуудал ч бий. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаал­гах­гүй гэж үзэж байгаа бол сайжруулах ямар ажил хийж байна вэ?

-Тодорхой хэмжээгээр засч сайжруулах ажил яваг­даад эхэлсэн. Боом­тын нэвтрэх чадварыг сайж­руулж тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүст төрийн үйлчилгээг хүргэе гэдэг үүднээс Сангийн сайдаар ахлуулсан  Хөгж­лийн хөтөч хөтөлбөрийн Ажлын хэсэг ажиллаж байгаа. Боомтын хэсгийг хөгжүүлэхээр зураг төсөл гарчихсан, хот төлөвлөлт хийгдээд төсөв мөнгө нь тавигдаад ирэх оноос шийдэгдэх гэж байна. Наана нь арав гаруй км-ийн зайтай орон нутгийн суурь байсан гурван байшин эзэнгүй байдаг юм. Тэнд эмнэлэг, цагдаа гээд төрийн үйлчилгээг бий болгох зорилгоор орон нутгийн төсвөөс тэрбум гаруй төгрөг гаргаад засварлаж  байна.

Харин голд нь үлдээд байгаа Цагаан хадыг цэгцлэх асуу­дал бий. Цагаан хадыг цэгцлэх талаар Сан­гийн сайдтай орон нут­гийн удирдлагуудыг орол­цуулаад бид ярилцсан. Орон нутгийн төсвөөр суурьшмал бүс байгуулж цэгцтэй болгоё. Агаарын бохирд­лыг багасгах, гаа­лийн хяналтын талбайг цом­хон цэгцтэй болгож хү­мүүсийн ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөх зураг төсөл  хийгээд ажил яваг­даж байх хооронд Зас­гийн газар хаах шийдвэр гаргачихлаа.

-Ерөнхий сайдад ханд­сан байсан. Цагаан хадыг хаалгах асуудал оруул­сан сайд нартай уулзаж асуудлыг тавьсан уу?

-Ерөнхий сайдтай уулзаж шалтгааныг нь асуу­хад хоёр сайд асуудал оруулж ирсэн гэсэн. Зам тээвэр хөгжлийн сайдтай мөн уулзаж энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахдаа орон нутгийн удирдлагуудын саналыг сонссон уу, тойргийн ги­шүүн­тэй нь ярилцав уу. Та нарын гаргасан шийдвэр амьдралд хэр бодитой юм бэ гэдгийг асууж ярилцлаа. Хууль зөрчиж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч ирсэн гэдгийг хэлж байна. Энэ ажил бол Зам тээвэр хөгжлийн сайд биш Хууль зүй дотоод хэргийн сайд буюу хууль хяналтын байгууллагын ажил.

Асууд­лыг шийдэхийн тулд өнгөрсөн хугацаанд Зас­гийн газар, Цагдаагийн ерөнхий газартай яриад 30 ажил­чинтай цагдаагийн тасаг байгуулсан. Гэмт хэр­гийг бууруулахын тулд Зам тээвэр хөгжлийн сайд биш цагдаагийнхан аж­лаа хийх ёстой. Гаалиар хууль бус зүйлс гаргаж байна гэсэн. Үүнийг мөн л Зам тээвэр хөгжлийн сайд биш гааль, хууль  хяналтын байгууллага хийх ёстой.

Татварын мөн­гөөр цалинжиж байгаа тө­рийн албан хаагчид  гаа­лиар хууль бус зүйл нэвтрүүлэхгүй байх ажлаа хийх ёстой. Чадахгүй бол солих хэрэгтэй. Гэ­тэл хууль хяналтынхан ажлаа муу хийснээс болж ар­ван мянган хүний ажил амьдралыг зогсоож болох­гүй. Нэг үгээр хэлэхэд, Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг зогсоох шийдвэр бол шалтгаан биш шалтаг. Тиймээс Зам тээвэр хөгжлийн сайдад энэ асуудлыг Засгийн газартай эргүүлж тавиад хүчингүй болгох зүйлийг хэлж тохирсон.

Мөн Зас­гийн газар шийдвэрээ хүчингүй болгох цаашлаад орон нутгийн удирдлагууд буюу Засгийн газраас бүрдсэн Ажлын хэсгийг томилж Цагаад хадны  гаалийн хяналтын бүсийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар Ерөнхий сайдад албан тоот илгээсэн. Тэгэхгүй бол байдал хүн­дэрнэ. Жолооч нар гарын үсэг цуглуулж, зарим хөдөлгөөнүүд идэвхжиж эхэлж байна. Энэ байдлыг зөв талаас нь гарц гаргал­гаа­тай шийдвэрлэх хэрэгтэй.

-Арван мянган хүний ажил амьдралаас гадна нүүрсний экспорт буурна гэдгийг орон нутгийн ком­панийнхан хэлж байна?

-Нүүрсийг Цагаан хадан дээр ачиж буулгаад цааш нь тээвэрлэж байгаа орон нутгийн Тавантолгой хувьцаат компани сүүлийн арваад жил Өмнөговийн эдийн засгийг ашигтай гар­гаж улсын төсөвт өөрс­дөө татвар төлөхөөс гад­на ноогдол ашгаа орон нутагт өгч Өмнөговийг төсөвт татаас өгдөг аймаг болгож чадсан. Өнгөрсөн жил 30 тэрбум, энэ жил 40 тэрбум төгрөг суучих­сан байна. Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хааснаар орон нутгийн Тавантолгойн үйл ажил­лагаа зогсоно.

Ер нь урт дараалал үүсээд байгаа нь ганцхан Цагаан хадны асуудал биш манай гадаад харилцаа геополитикийн асуудал. Хятадын тал өдөрт 1600 машин нэвтрүүлж байсан бол одоо 300-400 болох жишээтэй. Энэ бол хоёр улсын харилцаа болон боомтын нэвтрэх чад­варын асуудал. Зам тээвэр хөгжлийн сайд гаалийн хяналтын бүсийг уурхайн аман дээр бай­гуулж уртын тээврээр хятад гаргая гэдэг асуудал тавьсан.

Нэг талаасаа байж болох асуудал мэт боловч Монгол жолооч нар Хятадын нутаг дэвс­гэрээр тээвэр хийнэ. Үүнээс үүдсэн маш олон зөр­чилдөөн асуудал гарч ирнэ. Харин Монголчууд нь Монголынхоо, хятадууд нь өөрсдийнхөө нутгаар тээвэр хийвэл ямар ч гацаа үүсэхгүй. Хууль хяналтынхан стан­дарт дүрэм журмыг нь мөрдүүлэх л хэрэгтэй. Цагаан хаданд зөвхөн Өмнөговийн ард иргэд биш 21 аймгийнхан очиж амьдралаа залгуулж байна. Тиймээс Засгийн газрын шийдвэр цаг үеэ олсонгүй.

-Ардын намтай холбоотой 60 тэрбумын асуудал яригдаж байна. Үүнтэй холбоотойгоор намын бодлого шинэчлэлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Төрийн албыг най­маалц­сан гэх 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүмүүс албан тушаалаасаа татгалзаад шалгуулах нь зүй ёсны асуудал. Худал үнэнийг ард түмэнд тодорхой болгож өгөх ёстой. Намын шинэч­лэлийн асуудал яригдаж бай­на. Надад ч гэсэн таалагдахгүй зүйлс бай­гаа. Ардын нам энэ байд­лаараа буюу шинэчлэгдэхгүйгээр 2020 оны сонгуульд оролцохоор бол би нэр дэвшихгүй. Мэдээж намыг шинэчлэх талаас нь явна. Янз бүрийн зүйлтэй нэр холбогдсон, сонгууль болохоор гарч ирдэг байдлыг цэгцлэх ёстой.

-Засгийн газрыг огц­руу­лахаар МАН-ын бүлгийн гишүүд гарын үсэг зурж эхэллээ. Та энэ асууд­лыг хэрхэн харж байгаа вэ?

-Бид асуудлаа ярил­цах  ёстой. Надад ши­нээр Засгийн газар байгуул­на гээд гүйж байгаа нөх­дөд өр байхгүй. Мөн одоо­гийн Засгийн газарт ч өр байх­гүй. Тиймээс өөрийнхөө бодсон санасан зүйлсийн төлөө явна. Ер нь бол сэтгэл дундуур байгаа зүйл бий. Өнөөдөр Монгол Улсад хариуцлагын тог­толцоо байхгүйгээс эдийн засаг, санхүүгийн сахилга батгүй байдал  улс орныг хямрааж байна. Үүнтэй холбоотой өндөр албан тушаалтнууд эрх чөлөөтэй гүйж явна.

Харин эс­рэ­гээ­рээ хариуцлага нь ард түмний нуруун дээр татвар болж бууж байна. Бид ард түмэнд хариуц­лагын тогтолцоог бий болгоно гэж амласан. Төр бод­ло­гоор төмөр нүүрээ ха­руулж хариуцлага тооцох чад­­вартай, шударга ёсыг бий болгох ёстой. Энэ тал дээр дутмаг ажиллаж байгаа учраас ард түмэн дүнгээ тавьсан байх. 60 тэр­бум гэж яриад байгаа нь хариуц­лагагүй байгаагийн шинж. Хариуцлагатай байсан бол анх гарч ирэхэд нь энэ асуудлыг таслан зогсоох байсан.

Тэгэхгүй бол сонгууль дамжаад дахиад л 2020 онд ярина. Намын их хурлаа хийж асуудлаа хурдан цэгцэлж нэг талд нь гаргахгүй бол зөрчилдөөн их болж байна. Засгийн газар байх эсэх асуудлыг ч ярих ёстой. Сүүлдээ нэгнээ тагнаж чаг­налаа гэх мэтээр үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхал хэрээс хэтэрлээ. Ер нь намууд шинэчлэгдэх ёстой. Намын санхүүжил­тийг ч ил болгох хэрэгтэй. Магад­гүй Улс төрийн на­мын тухай хуульд өөрчлөлт оруу­лах асуудлыг ярих цаг болсон.

-Өнгөрсөн нэг жилийн хуга­цаанд шинээр байгуу­лагд­сан парламент хэр­хэн ажилласан гэж дүг­нэж байна вэ. Мөн хувь ги­шүү­ний хувьд хэдэн хуулийн төсөл дээр ажиллав?

-Парламент өмнөө тавь­сан зорилгоо биелүүлж байгаа гэж ойлгож байгаа. Олон улсын валютын сан­гийн хөтөлбөрт хамраг­дах­гүй бол болохгүй бол­сон эдийн засгийг дампуу­руул­чихсангүй гэж бодож байна. Энэ нь олон улсын зах зээл дээр Монгол Улсын нэр хүндийг сэргээх алхам байлаа. Эдийн за­саг сэргэсэн учраас хүүх­дийн мөнгийг бүрэн олго­хоор болсон зэргээр нийгмийн салбар руу чиглэсэн нэлээдгүй ажлыг хийлээ гэж харж байгаа.

Малчдын тэтгэврийн на­сыг наашлуулж Нийг­мийн даатгалын ерөнхий хуу­лийн хүрээнд арваад хуульд өөрчлөлт оруулж байна. Энэ мэтээр нийгмийн бодлого, халамжийн чиг­лэ­лээр нааштай бодитой алхам хийж байна гэж бо­дож байгаа. Гэхдээ ард түмний нуруун дээр тат­вар нэмсэн, тэтгэврийн насыг нэмлээ, буурууллаа гэх мэтээр  амлалтаасаа буц­сан зэргээр сөрөг хүчин шүүмжиллээ. Дүн­гээ ч тавиуллаа. Ерөн­хий­­лөгчийн сонгуулиар ард түмэн Ардын намд итгэл үзүүлсэнгүй.

Алдаа оноо нэгийг ойлгуулж, илүү их эрч хүчтэй өргөн далайцтай ажиллах шаард­лага гарч ирж байна. Ми­ний хувьд өнгөрсөн хуга­цаанд таван хууль дээр ажил­лалаа. Эдгээрээс цаг­даа, хил, прокурор, офф­шортой тэмцэх ту­хай хуулиуд батлагдлаа. Одоо Казиногийн тухай хуу­лийг ахалж ажиллаж байна. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жаг­саал­тад орчихвол батлаг­дах байх гэж итгэж бай­гаа. Мөн эдийн зас­гийн хямралыг даван туу­лах хөтөлбөрүүдийг батлалцсан.

Сэтгүүлч С.Уянга

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.

-Засгийн газрын хурал­даанаар Цагаан хадныгаа­лийн хяналтын бүсийг зог­соохшийдвэрийг гарга­лааӨмнөговь аймгаас сон­гогдсон гишүүний хувьд  газар дээр нь очсонбайхБодит байдал ямар байна вэ?

-Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтынойролцоо байдаг Цагаан хад гаалийн хяналтынбүс нутагт 6000 гаруй жолооч 3000 гаруй иргэнажиллаж амьдардагГэтэл энэхүү гаалийнхяналтын бүсийг Засгийн газрын энэ сарын 17-ныхуралдаанаар зог­соох тэмдэглэл гарлааТог­тоол арай гараа­гүй байнаНөхцөл байдал ямарбайгааг нэлээд хэдэн удаа очиж үзсэнЕрөнхийсайдтай ч хамт очсон.  Тө­рийн үйлчилгээгүйнөхцөл байдал хүнд байгаа ч эдийн засгийнхямрал­тай үед ажил амьдралаа залгуулах гэсэниргэдийн амьдрал тэнд бий.

Засгийн газар Зам тээвэр хөгжилБай­галь орчинаялал жуулчлалын сайдын оруулж ирсэн са­на­лын хүрээнд гаалийн хяналтын бүсийг зогсоохшийдвэр гаргасан гэдгийг Ерөнхий сайд хэлсэн.  10 мянга гаруй хүний ажил амьдралтайхолбоотой зүйл яригдаж байгаа учраас тойргийнгишүүний хувьд Засгийн газрын хурал­дааны маргааш нь Ерөнхий сайдтай  уулзсанЗасгийн газар ажлын байрыгнь бий болгоод ард түмнээ бүг­дийг нь орлоготой бол­гож байгаа бол хамаагүйГэтэл Цагаан хад гаалийн хяналтынбүсэд амьдрал маш хүнд байгааТоос­жилт ихтэйбайгальагаар хөрс бохирдож байгаа гэж бай­гаа Байгальорчны  сайдын хэлж байгаа үнэнХарин Зам тээвэр хөгж­лийн сайдын хувьд хэд хэдэн зүйл ярьсан. 240 кмүргэлжилсэн түгж­рэлхилээр хориотой зүйл­сийг нүүрсний дор нууж экспортолж байна гэх асуудлыг ярьж байнаНөгөө талаас гэмт хэрэг хэрээс хэтэрсэн нь хаалгах шалтгаан гэсэнЦагаан хадны гаалийн хяналтын бүсэд хуульбус зүйлс бай­гаа юу гэвэлбийГэх­дээ төрийн бодлогоор цэгц­лэх ёстойЭнэ үүднээс Засгийн газрын тогтоолыгхүчингүй болгох асуудал тавьж байгаа.

-Нүүрс тээвэрлэдэг жо­лооч нарын нөхцөл бай­дал хүнд байсаар ир­сэнМөн хориотой эм тариа хэрэглэдэгасуудал ч бийЦагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаал­гах­гүй гэж үзэж байгаа бол сайжруулах ямаражил хийж байна вэ?

-Тодорхой хэмжээгээр засч сайжруулах ажил яваг­даад эхэлсэнБоом­тын нэвтрэх чадварыг сайж­руулж тэндажиллаж амьдарч байгаа хүмүүст төрийн үйлчилгээг хүргэе гэдэг үүднээс Сангийн сайдаар ахлуулсан  Хөгж­лийнхөтөч хөтөлбөрийн Ажлын хэсэг ажиллаж байгааБоомтын хэсгийг хөгжүүлэхээр зураг төсөл гарчихсанхоттөлөвлөлт хийгдээд төсөв мөнгө нь тавигдаад ирэх оноос шийдэгдэх гэж байнаНаана нь арав гаруй км-ийн зайтайорон нутгийн суурь байсан гурван байшин эзэнгүй байдаг юмТэнд эмнэлэгцагдаа гээд төрийн үйлчилгээг бийболгох зорилгоор орон нутгийн төсвөөс тэрбум гаруй төгрөг гаргаад засварлаж  байнаХарин голд нь үлдээд байгааЦагаан хадыг цэгцлэх асуу­дал бийЦагаан хадыг цэгцлэх талаар Сан­гийн сайдтай орон нут­гийн удирдлагуудыгорол­цуулаад бид ярилцсанОрон нутгийн төсвөөр суурьшмал бүс байгуулж цэгцтэй болгоёАгаарын бохирд­лыгбагасгахгаа­лийн хяналтын талбайг цом­хон цэгцтэй болгож хү­мүүсийн ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөхзураг төсөл  хийгээд ажил яваг­даж байх хооронд Зас­гийн газар хаах шийдвэр гаргачихлаа.

-Ерөнхий сайдад ханд­сан байсанЦагаан хадыг хаалгах асуудал оруул­сан сайд нартай уулзаж асуудлыгтавьсан уу?

-Ерөнхий сайдтай уулзаж шалтгааныг нь асуу­хад хоёр сайд асуудал оруулж ирсэн гэсэнЗам тээвэр хөгжлийнсайдтай мөн уулзаж энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахдаа орон нутгийн удирдлагуудын саналыгсонссон уутойргийн ги­шүүн­тэй нь ярилцав ууТа нарын гаргасан шийдвэр амьдралд хэр бодитой юм бэ гэдгийгасууж ярилцлааХууль зөрчиж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч ирсэн гэдгийг хэлж байнаЭнэ ажил болЗам тээвэр хөгжлийн сайд биш Хууль зүй дотоод хэргийн сайд буюу хууль хяналтын байгууллагын ажилАсууд­лыгшийдэхийн тулд өнгөрсөн хугацаанд Зас­гийн газарЦагдаагийн ерөнхий газартай яриад 30 ажил­чинтайцагдаагийн тасаг байгуулсанГэмт хэр­гийг бууруулахын тулд Зам тээвэр хөгжлийн сайд биш цагдаагийнхан аж­лаахийх ёстойГаалиар хууль бус зүйлс гаргаж байна гэсэнҮүнийг мөн л Зам тээвэр хөгжлийн сайд биш гаальхууль  хяналтын байгууллага хийх ёстойТатварын мөн­гөөр цалинжиж байгаа тө­рийн албан хаагчид  гаа­лиар хууль бусзүйл нэвтрүүлэхгүй байх ажлаа хийх ёстойЧадахгүй бол солих хэрэгтэйГэ­тэл хууль хяналтынхан ажлаа муухийснээс болж ар­ван мянган хүний ажил амьдралыг зогсоож болох­гүйНэг үгээр хэлэхэдЦагаан хадны гаалийнхяналтын бүсийг зогсоох шийдвэр бол шалтгаан биш шалтагТиймээс Зам тээвэр хөгжлийн сайдад энэ асуудлыгЗасгийн газартай эргүүлж тавиад хүчингүй болгох зүйлийг хэлж тохирсонМөн Зас­гийн газар шийдвэрээ хүчингүйболгох цаашлаад орон нутгийн удирдлагууд буюу Засгийн газраас бүрдсэн Ажлын хэсгийг томилж Цагаад хадны  гаалийн хяналтын бүсийг цаашид хэрхэн хөгжүүлэх талаар Ерөнхий сайдад албан тоот илгээсэнТэгэхгүй болбайдал хүн­дэрнэЖолооч нар гарын үсэг цуглуулжзарим хөдөлгөөнүүд идэвхжиж эхэлж байнаЭнэ байдлыг зөвталаас нь гарц гаргал­гаа­тай шийдвэрлэх хэрэгтэй.

-Арван мянган хүний ажил амьдралаас гадна нүүрсний экспорт буурна гэдгийг орон нутгийн ком­панийнханхэлж байна?

-Нүүрсийг Цагаан хадан дээр ачиж буулгаад цааш нь тээвэрлэж байгаа орон нутгийн Тавантолгой хувьцааткомпани сүүлийн арваад жил Өмнөговийн эдийн засгийг ашигтай гар­гаж улсын төсөвт өөрс­дөө татвар төлөхөөсгад­на ноогдол ашгаа орон нутагт өгч Өмнөговийг төсөвт татаас өгдөг аймаг болгож чадсанӨнгөрсөн жил 30 тэрбумэнэ жил 40 тэрбум төгрөг суучих­сан байнаЦагаан хадны гаалийн хяналтын бүсийг хааснаар орон нутгийнТавантолгойн үйл ажил­лагаа зогсоноЕр нь урт дараалал үүсээд байгаа нь ганцхан Цагаан хадны асуудал бишманай гадаад харилцаа геополитикийн асуудалХятадын тал өдөрт 1600 машин нэвтрүүлж байсан бол одоо 300-400 болох жишээтэйЭнэ бол хоёр улсын харилцаа болон боомтын нэвтрэх чад­варын асуудалЗам тээвэрхөгжлийн сайд гаалийн хяналтын бүсийг уурхайн аман дээр бай­гуулж уртын тээврээр хятад гаргая гэдэг асуудалтавьсанНэг талаасаа байж болох асуудал мэт боловч Монгол жолооч нар Хятадын нутаг дэвс­гэрээр тээвэрхийнэҮүнээс үүдсэн маш олон зөр­чилдөөн асуудал гарч ирнэХарин Монголчууд нь Монголынхоохятадууд ньөөрсдийнхөө нутгаар тээвэр хийвэл ямар ч гацаа үүсэхгүйХууль хяналтынхан стан­дарт дүрэм журмыг ньмөрдүүлэх л хэрэгтэйЦагаан хаданд зөвхөн Өмнөговийн ард иргэд биш 21 аймгийнхан очиж амьдралаа залгуулжбайнаТиймээс Засгийн газрын шийдвэр цаг үеэ олсонгүй.

-Ардын намтай холбоотой 60 тэрбумын асуудал яригдаж байнаҮүнтэй холбоотойгоор намын бодлогошинэчлэлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Төрийн албыг най­маалц­сан гэх 60 тэрбумын асуудалд нэр холбогдсон хүмүүс албан тушаалаасаа татгалзаадшалгуулах нь зүй ёсны асуудалХудал үнэнийг ард түмэнд тодорхой болгож өгөх ёстойНамын шинэч­лэлийнасуудал яригдаж бай­наНадад ч гэсэн таалаг­дахгүй зүйлс бай­гааАрдын нам энэ байд­лаараа буюу шинэчлэг­дэхгүйгээр 2020 оны сонгуульд оролцохоор бол би нэр дэвшихгүйМэдээж намыг шинэчлэх талаас нь явнаЯнзбүрийн зүйлтэй нэр холбогдсонсонгууль болохоор гарч ирдэг байдлыг цэгцлэх ёстой.

-Засгийн газрыг огц­руу­лахаар МАН-ын бүл­гийн гишүүд гарын үсэг зурж эхэллээТа энэ асууд­лыг хэрхэнхарж байгаа вэ?

-Бид асуудлаа ярил­цах  ёстойНадад ши­нээр Засгийн газар байгуул­на гээд гүйж байгаа нөх­дөд өр байхгүйМөнодоо­гийн Засгийн газарт ч өр байх­гүйТиймээс өөрийнхөө бодсон санасан зүйлсийн төлөө явнаЕр нь бол сэтгэлдундуур байгаа зүйл бийӨнөөдөр Монгол Улсад хариуцлагын тог­толцоо байхгүйгээс эдийн засагсанхүүгийнсахилга батгүй байдал  улс орныг хямрааж байнаҮүнтэй холбоотой өндөр албан тушаалтнууд эрх чөлөөтэй гүйжявнаХарин эс­рэ­гээ­рээ хариуцлага нь ард түмний нуруун дээр татвар болж бууж байнаБид ард түмэнд хариуц­лагын тогтолцоог бий болгоно гэж амласанТөр бод­ло­гоор төмөр нүүрээ ха­руулж хариуцлага тооцох чад­­вартайшударга ёсыг бий болгох ёстойЭнэ тал дээр дутмаг ажиллаж байгаа учраас ард түмэн дүнгээ тавьсан байх. 60 тэр­бум гэж яриад байгаа нь хариуц­лагагүй байгаагийн шинжХариуцлагатай байсан бол анх гарч ирэхэд нь энэасуудлыг таслан зогсоох байсанТэгэхгүй бол сонгууль дамжаад дахиад л 2020 онд яринаНамын их хурлаа хийжасуудлаа хурдан цэгцэлж нэг талд нь гаргахгүй бол зөрчилдөөн их болж байнаЗасгийн газар байх эсэх асуудлыг чярих ёстойСүүлдээ нэгнээ тагнаж чаг­налаа гэх мэтээр үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхал хэрээс хэтэрлээЕр ньнамууд шинэчлэгдэх ёстойНамын санхүүжил­тийг ч ил болгох хэрэгтэйМагад­гүй Улс төрийн на­мын тухай хуульдөөрчлөлт оруу­лах асуудлыг ярих цаг болсон.

-Өнгөрсөн нэг жилийн хуга­цаанд шинээр байгуу­лагд­сан парламент хэр­хэн ажилласан гэж дүг­нэж байнавэМөн хувь ги­шүү­ний хувьд хэдэн хуулийн төсөл дээр ажиллав?

-Парламент өмнөө тавь­сан зорилгоо биелүүлж байгаа гэж ойлгож байгаа. Олон улсын валютын сан­гийн хөтөлбөрт хамраг­дах­гүй бол болохгүй бол­сон эдийн засгийг дампуу­руул­чихсангүй гэж бодож байна. Энэ нь олон улсын зах зээл дээр Монгол Улсын нэр хүндийг сэргээх алхам байлаа. Эдийн за­саг сэргэсэн учраас хүүх­дийн мөнгийг бүрэн олго­хоор болсон зэргээр нийгмийн салбар руу чиглэсэн нэлээдгүй ажлыг хийлээ гэж харж байгаа. Малчдын тэтгэврийн на­сыг наашлуулж Нийг­мийн даатгалын ерөнхий хуу­лийн хүрээнд арваад хуульд өөрчлөлт оруулж байна. Энэ мэтээр нийгмийн бодлого, халамжийн чиг­лэ­лээр нааштай бодитой алхам хийж байна гэж бо­дож байгаа. Гэхдээ ард түмний нуруун дээр тат­вар нэмсэн, тэтгэврийн насыг нэмлээ, буурууллаа гэх мэтээр  амлалтаасаа буц­сан зэргээр сөрөг хүчин шүүмжиллээ. Дүн­гээ ч тавиуллаа. Ерөн­хий­­лөгчийн сонгуулиар ард түмэн Ардын намд итгэл үзүүлсэнгүй. Алдаа оноо нэгийг ойлгуулж, илүү их эрч хүчтэй өргөн далайцтай ажиллах шаард­лага гарч ирж байна. Ми­ний хувьд өнгөрсөн хуга­цаанд таван хууль дээр ажил­лалаа. Эдгээрээс цаг­даа, хил, прокурор, офф­шортой тэмцэх ту­хай хуулиуд батлагдлаа. Одоо Казиногийн тухай хуу­лийг ахалж ажиллаж байна. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жаг­саал­тад орчихвол батлаг­дах байх гэж итгэж бай­гаа. Мөн эдийн зас­гийн хямралыг даван туу­лах хөтөлбөрүүдийг батлалцсан.