Эрдэнэбат.Ж 2017.08.30 | Сайт: Vip76.mn

Байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэнгүй

Байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэнгүй

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болж Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд нийт 89,5 хувийн ирцтэй буюу 17 гишүүн ирсэн байна.

Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 8 нь Ерөнхий сайдыг огцруулахыг зөвшөөрч, 9 нь татгалзсанаар санал дэмжигдсэнгүй.

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм.

Төрийн байгуулалтын байнгын хороонд:

О.Баасанхүү,

Ж.Батзандан,

Б.Батзориг,

Б.Жавхлан,

Д.Лүндээжанцан,

Ж.Мөнхбат,

Ц.Мөнх-Оргил,

Б.Наранхүү,

Д.Оюунхорол,

Л.Оюун-Эрдэнэ,

О.Содбилэг,

Д.Сумъяабазар,

Б.Ундармаа,

Д.Хаянхярваа,

Н.Цэрэнбат,

М.Энхболд

Н.Энхболд,

Д.Эрдэнэбат

Ж.Эрдэнэбат нарын гишүүд байдгаас О.Баасанхүү, Б.Наранхүү гишүүд өнөөдрийн хуралдаанд ирсэнгүй.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn