Д.Сумъяабазар 2017.09.01 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойргийнхоо 120 хүүхдэд сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас бэлэглэлээ

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойргийнхоо 120 хүүхдэд сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас бэлэглэлээ

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойргийнхоо 8, 10, 11, 28, 21 дүгээр хорооны зорилтот бүлгийн 120 хүүхдэд сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас бэлэглэн, эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

Тэрээр тойргийнхоо зорилтот бүлгийн хүүхдүүдэд жил бүрийн хичээлийн шинэ жилийн өмнө ийнхүү хичээлийн хэрэгслийн тусламж үзүүлдэг юм.

Энэ жил Дүүргийн эрүүл мэндийн төвийн хамт олонтой хамтран хүүхдүүдэд чих, хамар хоолой, нүд, шүдний урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн байна. Энэ үеэр хүүхдүүдийн шүдний өвчлөл анхаарал татахуйц хэмжээнд хүрснийг эмч нар хэлж байлаа. Харин шүдний асуудалтай хүүхдүүдэд дараагийн шатлалын эмчилгээ хийх ажлыг дахин зохион байгуулах юм байна.